Харилцаа холбооны анхдагч лавлах утас 1900-1950 лавлах төвийн шилдэг ажилтан Г.Отгончимэг Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ажил хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, төрийн дээд одон Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа. Тэрээр лавлах утасны анхны ажилтны нэг. Лавлах утас гэхээр иргэдийн санаанд хамгийн түрүүнд 1900-1950 лавлах утас орох хүртэл хоногшсон үйлчилгээ болтол хөгжүүлж яваа тэргүүний ажилтан юм. Тасралтгүй 16 жил ажиллахдаа хөдөлмөрөө үнэлүүлж байгууллагын шилдэг мэдээллийн ажилтан, харилцаа холбооны жуухбичиг, харилцаа холбооны тэргүүний ажилтан зэргээр шагнуулж байжээ. Ингээд түүнтэй баярт мөчийг нь хуваалцан цөөн хором ярилцлаа.
--Юун түрүүнд хөдөлмөрөө үнэлүүлж, энгэрээ мялааж байгаад нь баяр хүргэе. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Маш их баярлалаа. 19001950 лавлах нь 2005 оны 11 дүгээр сарын 26-нд үүсгэн байгуулагдсан. Би 2005 оны 12 дугаар сарын 25-нд яг нэг сарын дараа орж ажиллаад, тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байна. Анх лавлахдаа мэдээллийн ажилтнаас эхлээд үйлчилгээний ахлах ажилтан, сургалтын менежер, одоо мэргэжилтэн болтлоо өсч дэвжээд явж байна. Тухайн үед Б.Энх-Амгалан, Д.Сонингэрэл захирлуудтай бид хамтдаа хамгийн анхны дуудлага аваад лавлах төвийн ажлаа эхлүүлж байлаа.
-Харилцаа, холбооны салбарт анхдагч тусгай дугаарын лавлах утас учраас тухайн үед хүмүүс сайн мэдэхгүй, ойлгохгүй байсан байх?
-Тэгэлгүй яахав. Тэр бүр хүмүүс тусгай үйлчилгээний утсыг мэддэггүй байлаа. Тухайн үед лавлах үйлчилгээний утсаа хүнд таниулахын тулд бид бүх л реклам, самбар, шторк бүх ажлаа өөрсдөө хийж, аман сурталчилгаа их хийдэг байлаа. Одоо бол тэр үеэ бодоход сошиал орчин бүрдэж, сурталчилгаагаа хийж болж байна. Анх 4-5 хүн л ажиллаж байлаа. Одоо бол манай баг 200 гаруй хүнтэй болж, дуудлага үйлчилгээний хувьд ч өргөжсөн. Тухайн үед 1900-1950 гэхээр хүмүүс сонирхож залгадаг байсан. Одоо бол лавлагаа гэхээр хүмүүсийн толгойд 1900-1950 гэдэг лавлах хамгийн түрүүнд орж ирдэг болжээ.
-Энэ төрлийн лавлах утас нэг хэсэг ихээр нээгдэж байсан ч өнөөдөр харахад тоотой хэд нь шалгарч үлджээ. Танай лавлах үйлчилгээний гол онцлог юу вэ?
-Интернет сошиалаас илүүтэй яг бодит тухайн байгууллага руу холбогдсон бодит мэдээлэл хамгийн чухал байдаг. Тэр бүр бид интернэт ,гүүглээс мэдээлэл хайж олдоггүй. Мэдээ мэдээллийг цаг тухайд нь шинэчилж бодит мэдээллийг маш сайн хүргэдэг учраас эргэх холбоо маш сайн байдаг. Манай үйлчилгээнд хэрэглэгчид гомдол гаргаж байгаагүй. Учир нь өнөөдөр нэг албан байгууллагын хаяг нь өөрчлөгдлөө гэхэд 24 цагийн дотор мэдээллийг нь шинэчилж байдаг. Ихэнх байгууллагын мэдээллийг улирал тутам шинэчилдэг. Зарим нэг улирлын чанартай байгууллагыг сар бүр шинэчилдэг нь манай өрсөлдөх гол давуу тал байх. Манай лавлах мэдээлэл шинэчлэл, судалгааны албатай. Тэгэхээр тухайн хэрэглэгчид олгож байгаа мэдээллийг цаг үргэлж шинэчилж байдаг. Бид өөрсдөө эрэл хайгуул хийж, мэдээллээ шинэчлэхээр үйлчилгээний ажилтнууд маань хэрэглэгчид үнэн зөв мэдээлэл өгдөг гэсэн үг л дээ.
-Лавлах утас ашиглалтад орсноор хэрэглэгчид өгч байгаа давуу тал юу байна?
-Иргэд гадуур явахаас илүүгээр манай лавлах руу залгахад нэг минутын дотор тухайн утастай нь холбогдоод ажлаа амжуулдаг, цаг гарздаж түгжрэхгүй. Ер нь их хэмнэлтийг иргэд, үйлчлүүлэгчдэд өгч байгаа.
-Ковидын үед ихэнх газар хүнд цохилтонд орлоо. Танай байгууллага ямар зохион байгуулалтанд орж ажилласан бэ?
-Ковид цар тахалтай холбоотой бусад байгууллага үүд хаалгаа хааж байсан бол бид нар илүү гэрээсээ ажиллах нөхцөлтэйгээр ажлын байр хадгалсан. Тэгэхээр ковидын үед бид яг л ажлын байртайгаа үлдсэн. Манай байгууллагын хангамж цар тахлын үед маш сайн байсан. Цар тахалтай үед ажилтныхаа эрүүл мэндэд анхаарал тавьж өдөр бүр амин дэмээр хангаж, тоног төхөөрөмж дандаа орчин үеийн хурд хүчтэй компьютер техник хэрэгслээр хангасан нь ажиллах таатай орчинг бүрдүүлсэн. Үүлэн технологийг мөн манайх анхлан лавлах утасны салбарт нэвтрүүлж байна. Ингэснээр утасны цаанаас гэрээсээ бүх төрлийн лавлагаа, мэдээллийг өгөх боломжтой болсон. Нялх хүүхэдтэй хүмүүс, ковидын хөл хорионы үед лавлах утасны операторууд гэрээсээ гаралгүйгээр лавлагаа үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломжийг үүлэн технологи бидэнд өгсөн. Цалингаа ч бүтэн авна.
-Өнгөрсөн хугацаанд авч байсан хамгийн сонирхолтой, сэтгэлд хоногшсон дуудлага нь юу байсан бэ?
-Хүмүүс яарч тэвдсэн үедээ 103 лавлахыг мэддэггүй юм билээ. Хамгийн түрүүнд манай 1900-1950 лавлах руу залгаад 103 түргэний лавлах юу билээ гэж асуудаг. Хамгийн түрүүнд л толгойд нь орж ирдэг лавлах 1900-1950 болж, иргэдийн сэтгэлд хоногшсон үйлчилгээ болж чадсанд байгууллага, хамт олноороо бахархаж байдаг. 4-5 жилийн өмнө Герман руу өглөөний нислэг байсан санагдаж байна. Нисэх хуваариа 6 цагийн үед лавлаж нягталж асуугаад төд удалгүй 30 минутын дараа ахынх нь машин эвдэрчихлээ яах билээ гээд сандраад залгаж байсан. Бид гэрээт авто ачилтын компани дуудаж машиныг нь засварын газар хүргүүлээд, өөрийг такси дуудаж нисэх рүү хүргэж өгч нислэгт амжиж суулгаж байсан. Тухайн үед тэр ахад туслах юмсан гээд ээлжинд ажиллаж байсан бүх ажилтнууд, манай үйлчилгээний ахлах, такси дуудлагын жолооч гээд л бүгд баг болоод 20 гаруй минутанд амжуулж байсан. Дараа нь нөгөө ах Германаас кодоо хийгээд шууд залгаж болдог юм байна гээд 1900-1950 руу залгаад маш их талархсанаа илэрхийлж байлаа. Хэрэглэгч үйлчлүүлэгч нараасаа урмын үг, талархсан үг сонсох мөчид хийж байгаа ажлаараа үнэхээр бахархах сэтгэл төрдөг юмаа.
-Мөн төрийн байгууллагатай хамтарч ажилладаг, төрийн мэдээ мэдээллээр хангадаг гэсэн?
-УБЕГ, СЕХ, тээврийн цагдаагийн газар гээд төрийн томоохон бүхий л газартай манай лавлах хамтарч ажилладаг. Тухайлбал, хүмүүс машинаа ачуулчихаад ямар зөрчлийн улмаас аль журмын хашаа руу явсныг мэдэхгүй байдаг. Энэ мэдээллийг хүртэл манайх руу холбогдоод авах боломжтой. Улсын дугаараар шүүж өгөөд, та ийм зөрчлийн улмаас ийм журмын хашаа руу явсан байна гээд мэдээллийг хэлдэг. Сүүлийн үед цар тахалтай холбоотой иргэдэд маш сайн хүрч байгаа үйлчилгээ бол 119 лавлах утастай холбох, иргэдэд ковид-19 вирустай холбоотой анхан шатны зөвлөгөө, зөвлөмж өгөх үйлчилгээ байна. Иргэд 119 төв утсаа авахгүй байна гэдэг. Хэрэв манайх руу залгавал шууд автоматаар 119-ийн бүх мэдээ мэдээлэл, зөвлөгөө зөвлөмж өгөхөөс гадна эмчтэй нь шууд холбоод өгнө. Бид цаг тухай бүрт нь иргэдэд ямар мэдээлэл хэрэгтэй байна, ямар байгууллагатай хамтарч ажиллахаар байна тэр бүрт нь судалж, үйлчилгээндээ нэвтрүүлдгээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.
-Цаг наргүй ажил хийх боломж олгосон ар гэр, байгууллага хамт олондоо юу гэж хэлэх вэ?
-Ар гэр маш сайн байж цаг наргүй энэ ажлыг хийнэ. Нөхөр маань миний ажлыг маш сайн дэмжиж, ажил хийх нөхцөл бүрдүүлж өгдөг. Ардын хувьсгалын 100 жилийн ой, мэдээлэл, харилцаа холбооны 100 жилийн тэгш ойгоор төрдөө үнэлүүлж шагнуулж байгаадаа удирдлагууд, хамт олондоо маш их баярлалаа. Намайг үргэлж дэмждэг ар гэр, нөхөр хүүхдүүддээ үнэхээр их талархаж байна.