Монгол улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд "Хөдөлмөрийн хүндэт" одон медалиар 19001950 лавлахын Такси дуудлагын нэгдсэн төвийн менежер Ш.Номин-Эрдэнэ шагнууллаа.
Ш.Номин-Эрдэнэ: Нэг удаа ажлаа хийгээд сууж байсан чинь ЭЕШ өгөх гэж байсан охин шалгалтнаасаа хоцрох гээд байна такси олоод өгөөч эгчээ гэж уйлж залгаад тэр охинд туслахын тулд жолоочдоо учирлаж хэлж гуйгаад маш хурдан хүргүүлж байсан. Үргэлж бусдад тусладаг ажил хийдэгтээ би баяртай байдаг.
Ш.Номин-Эрдэнэ нь 19001950 лавлахад 2006 оноос эхлэн мэдээллийн ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж ҮОНХА мэргэжилтэн, МСА-ны мэргэжилтэн, МҮА дарга, Таксины үйл ажиллагаа хариуцсан менежерээр тус тус тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байгаа манай ууган ажилтнуудын нэг юм.
Ш.Номин-Эрдэнэ нь Оны шилдэг ажилтан, ХХЗХ-ны хүндэт жуух бичиг, ХХМТГ-ын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан.
Ш.Номин-Эрдэнэ нь нийслэлийн иргэдэд нийтийн такси үйлчилгээг соёлтой, осол зөрчилгүйгээр зорчигчдын эрх ашигт нийцүүлэн хүргэж, дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журам стандартын хэрэгжилт үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно. Залуу үеийнхээ бахархал, үлгэр дуурайлал болж, манлайлан хошуучлах чадвартай төдийгүй цаашид ихийг бүтээх, шинэлэг зүйлийг эрэлхийлэх чадвартай удирдлагуудын нэг билээ.
Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын нийт ажилтан албан хаагчид нартаа Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!