Монгол улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж 19001950 лавлахын Мэдээлэл үйлчилгээний албаны мэдээллийн ажилтан А.Отгончимэг ХХМТГ-ын "Хүндэт жуух бичиг"-ээр шагнууллаа.
А.Отгончимэг нь 19001950 лавлахад 2010 онд мэдээллийн ажилтнаар ажилд орон тогтвор суурьшилтэй 11 жил тасралтгүй ажиллаж бгаа манай шилдэг ажилтнуудын нэг юм.
А.Отгончимэг нь МЗХ-ны Хөдөлмөрийн алдар цол тэмдгээр шагнуулж байсан.
А.Отгончимэг нь компаниа төлөөлөн Филиппин улсын Себү хотод 6 сарын турш төлөөлөгчөөр ажилласнаас гадна, багаар ажиллах чадвартай, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэн ажилладаг, үнэнч шударга, шинэ ажилтнуудад үлгэр дууриалал болохуйц, хамт олондоо нэр хүндтэй тэргүүний ажилтан юм.
Олон нийтийн болон хандив , сайн үйлсийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, байгууллагын зүгээс явуулж буй аян тэмцээнүүдэд удаа дараалан шагналт байруудыг эзэлдэг, сар бүрийн МУЧТТШалгалтын дүн тогтмол 90-ээс дээш хувьтай өгдөг.
А.Отгончимэгийнхээ цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын нийт ажилтан албан хаагчид нартаа Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!
А.Отгончимэг: Манай лавлах ажилтан, албан хаагчдынхаа өсөж дэвших тал дээр нь маш их анхаарч ажилладаг. Манай байгууллага нь ажилтнууддаа оюуны хөрөнгө оруулалт байнга хийдэг. Ковидоос өмнө 19001950 лавлах нь Масс академитай хамтран ажилтнуудаа Филиппин улсын Себү хотод байрлах Англи хэлний сургуулиудад суралцуулсан. Би энэхүү хөтөлбөрт хамрагдаад ирсэн.Энэ боломжийг олгосон лавлахын удирдлагууд, хамт олондоо баярлалаа.