Монголын махны экспортыг эзэмшигч эрх бүхий дотоодын үйлдвэрүүдийн нэг “Цалуут Импекс” ХХК өнөөдөр буюу 2021.09.03 өдөр ISO 9001:2016, ISO 22000:2018, НАССР CAC/RCP/ 1:2003 нэгдсэн менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээ гардан авах ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Ингэснээр олон улсын стандартын шаардлага хангасан 3 гэрчилгээг нэг дор авч байгаа юм.
Тус үйл ажиллагаанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг болон MonCertf компанийн захирал Г.Билгүүн гэх мэт 40 гаруй зочид уригдан оролцлоо.
“Цалуут Импекс” ХХК нь үйлдвэрийн аргаар цэвэрлэж бэлтгэсэн бүх төрлийн мах махан бүтээгдэхүүнийг эх орныхоо хэрэглэгчдэд төдийгүй Орос, Хятад, Араб болон Иран гэх мэт гадаадын дөрвөн улс руу нийлүүлж байна.
Тус компани нь нийт 3.3га талбайг хамарсан мах нядлан боловсруулах үйлдвэр өдөрт 15-20 тонн мах боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтайгаар 80 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Үйлдвэрийн хувьд одоогоор 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Мөн шинээр дулааны аргаар мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд оруулж өргөжин тэлсээр байна. Уг үйлдвэр нь махыг чанаж боловсруулан нийлүүлэх , шууд хэрэглэх эцсийн бүтээгдэхүүнийг стандартын дагуу сав баглаа боодлыг шийдэж олон улсад нийлүүлж байгаагаараа онцлог юм.
Сэтгүүлч: О.Одонтунгалаг
Фото агшин