Монгол улс цар тахалын улмаас хатуу хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын хуралдаанаар бага насны хүүхэдтэй ээжүүдийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг өмчийн хэлбэр харгалзахгүй даалгасан.Дээрх шийдвэрийн хүрээнд 1900-1950 мэдээллийн лавлах дотооддоо зохицуулалт хийн иргэд үйлчлүүлэгчиддээ чирэгдэлгүй, тэдэнд үйлчлэх үйлчилгээний ажлыг тасалдуулахгүйгээр ажилтнуудаа гэрээсээ ажиллах боломжоор хангалаа. Ингэхдээ технологийн давуу талыг ашиглан Үүлэн системд /Cloud Computing/ суурилсан мэдээлэл лавлагааг орон зай, цаг хугацааг үл хамааран хэрэглэгчид та бүхэндээ өгч байна. Бид цар тахалын халдварт эрсдэлээс ажилчдаа хамгаалж, гэртээ тав тухтай орчинд хэрэглэгчиддээ бүх төрлийн мэдээлэл лавлагааг өгч ЦАЛИНТАЙ, АЖИЛТАЙ байх боломжийг давхар олгож байна.
МАСКАА ЗҮҮЕ, ГАРАА УГААЯ, ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛЪЯ, БҮГДЭЭРЭЭ ЭВТЭЙ БАЙЖ ЭНЭ АЮУЛТ ЦАР ТАХАЛ ӨВЧНИЙГ ДАВЖ ГАРЦГААЯ!