Томчууд бид ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө хийх зүйл их. Тиймдээ ч хүүхдийн хүмүүжил, соёл боловсрол олгох байгууллагуудыг бэхжүүлж, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байна.
Иймд МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага, Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохион байгуулж 15 телевизээр олон нийтэд шууд дамжуулан хүргэж байна. Энэ үеэр “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагууд хандив өргөсөөр байна. Уншигч та бүхэн урлаг, соёлын алдартнуудын төлөөлөл болох жүжигчин Батаа, хийлч Дээгий, топ модель Одгэрэл, дэлхийн аварга Сумъяа нартай 19001950 лавлах руу холбогдож хандив өргөх боломжтой. Хүүхэд, багачуудын сайн сайхны төлөө хүүхдийн фондыг дэмжигч "1900-1950" мэдээлийн лавлахын шууд утсанд иргэд холбогдож хандив өргөснөөр хандив 100 хувь “Хүүхдийн фонд”-д хуримтлагдана.
"1900-1950" МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЭНХ-АМГАЛАН
- Яг энэ цаг мөчид 1900-1950 мэдээллийн лавлахын 50 гаруй мэдээллийн ажилтнууд Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс магадгүй таны хажуу хаалганаас ч технологийн дэвшлийг ашиглан хүүхдийн төлөө сайн үйлсийн аянд нэгдэж, урлаг соёлын алдартнуудтай холбон өгч үйлчилж байна. Ачаалал маш их байна. Тиймээс магадгүй та өөрийнхөө холбогдохыг хүссэн алдартантайгаа холбогдож чадахгүй байх магадлалтай. Гэвч таны хандсан залгалт бүр хүүхийн төлөө сайн үйлсийн аянд 100 хувь зориулагдах юм. Та бүхэн 1900-1950 мэдээллийн лавлах руу холбогдож хүүхдийн төлөө гэсэн бүтээн байгуулалтад нэгдээрэй
“Монгол соёл-Монгол хүүхэд” тоглолтод монгол туургатан одод нэгдэж байгаа бөгөөд олон нийтээс цугласан хандиваар цаашид Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, соёл боловсрол олгох байгууллагуудыг бий болгоын зэрэгцээ бүтээн байгуулалтын олон ажлыг шат дараалан зохион байгуулна.
Өнгөрсөн зуунд Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө ухамсарт амьдралаа зориулж, 1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр байна.
Уншигч та хүүхдийн сайн сайхны төлөө 1900-1950 мэдээллийн лавлах руу холбогдож, хандив өргөөрэй. Таны 19001950 лавлах руу холбогдсон минут бүрийн төлбөр хүүхдийн төлөө фондны сайн үйлсийн аянд хуримтлал болно. БҮГДИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ! Хүүхдийн төлөө гэгээн үйлсэд нэгдэж буй та бүхэнд баярлалаа
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНДЫГ ДЭМЖИГЧ 19001950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ