Д.ЦОГТБААТАР: ШОРООН ГАХАЙ ЖИЛД АРД ИРГЭД АМАР АМГАЛАН, АЖИЛ ҮЙЛС НЬ ӨӨДРӨГ БҮТЭМЖТЭЙ БАЙНА
17-р жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн өнгө, засал ном, жилийн ерөнхий зурлага, шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах зэрэг сар шинийн холбогдолтой бүх төрлийн мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон өөрийн сан бааздаа төвлөрүүлжээ. Ингэхдээ гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Цогтбаатарын зурхайг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргэж байна. Ингээд Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатарын яриаг хүргэе.
Сайн байна уу та. 1900-1950 мэдээллийн лавлахтай хэддэх жилдээ хамтарч ажиллаж байгаа вэ?
19001950 мэдээллийн лавлахтай сүүлийн 3 жил хамтарч ажиллаж байна. Хамтарч ажилласнаараа 1900-1950 мэдээллийн лавлахаар дамжуулан сүсэгтэн олондоо хамгийн үнэн зөв мэдээллийг хүргэж байгаа гэсэн үг юм.
19001950 мэдээллийн лавлахаас ямар төрлийн мэдээллийг авах боломжтой вэ?
17-р жарны шороон гахай жилийн ерөнхий зурлага, засал ном, шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах зэрэг зурхайн бүх төрлийн мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас авах боломжтой.
Шороон гахайн жилийн ерөнхий зурлага ямар байгаа вэ? Ямар онцлогтой жил гарах вэ?
17 жарны шороон гахай жил буюу ёгт нэр нь урвуулагч хэмээх жил. Монголчууд уламжлал ёсоороо жилийн ерөнхий зурлагыг хаан гараг, эзэн гараг, түшмэл гараг, цасан чихрийн амт, боовны үр, шороон үхрийн зурлага гэх мэт маш олон зурлагаар шинждэг уламжлалтай. Монголчууд бид уламжлалт үндсэн зурлагаа шороон үхрийн зурлага гэдгээр зурдаг.
2019 оны Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн өнгө: гахай жилийн төлөв. "Шороон үхэр” жилийн ерөнхий зурлагын хувьд Үхэр нь: Шороон үхрийн толгой нь шар, бие, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр, омруу, туурай, өвчүү нь цагаан, ходоод нь ногоон, ногт нь цагаан, цулбуур нь шар, амаа хамхиад, сүүлээ баруун тийш нь шарвасан байна.
Үхэр хариулаач нь: Царай нь цагаан, малгайгаа баруун гартаа барьсан, дээл нь улаан, бүс нь хөх, гэзэг үсээ чихнийхээ урдуур унжуулж боосон, зүүн хөлдөө цагаан гутал өмссөн, баруун гутлаа зүүн талынхаа бүсэнд хавчуулсан, олсоор томсон бургасан хөх шилбүүр барьсан, хүч чадал бага өвгөн хүмүүн, үхрийнхээ зүүн талд тайвнаар алхаж явна" гэж дүрслэгдэв.
Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал: Өвгөд хөгшдөд (өндөр дээд суудалтан) сайн, залууст (дунд суудалтан) дунд, нялхаст (түмэн олон) муу дорой ажээ. Их хүмүүн амгалан сайн, ард иргэдийн амьдрал улам доройтох. Төрийн хууль цаазын хэрэгжилт чангарах, хулгай дээрэм элбэгших.
Уушги, бүдүүн гэдэс, амьсгалын замын өвчин, зарим газарт хавдар, боом, хүйтэн, лусын, бадган чанарын өвчин гарах.
Жилийн эхээр салхи, цасан шамаргатай. Гуу, суваг, тал, нам доор газар, жилийн сүүлчийн улиралд хяруу,цас элбэг. Зун, намар, дунд саруудад хур бороо, мөндөр, цас элбэг буух. Газрын шим арвижин үр тариа, төмс, нарийн ногоо, цэцэг навч, үр жимс боловсрон ургац арвин. Хүнд сайн, малд муу.гэсэн үндсэн зурлагатай.
Шинийн нэгний өглөө зүг мөр гаргахын учир?
Монголчууд бид билэг ард түмэн. Амны билгээр болдог. Тийм учраас гарч байгаа жилдээ хийморь лундаатай байх, тэр жилдээ өвчин зовлонгүй байх, гадна дотны гай барцадгүй, бодсон санасан ажил үйлс нь ном ёсоор бүтэж жилийнх нь засал ном хийгдэж байна гэж ойлгож болно.
Шороон гахай жилд зайлшгүй шаардлагатай засал ном хийлгэх жилүүд нь ямар жил байгаа вэ?
Онцгой жилтэй хүмүүс гэж байдаг. Энэ жил гахай жил учраас гахай жилтэй хүмүүсийн жил нь орж байгаа. Тэр нь монгол тооллоор хий нас нь ороод 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай хүмүүсийн хувьд жил орсны засал хийлгэх. Түүнээс гадна харшийн засал буюу их харш жил бага харш жил. Могой жилтэй хүмүүс их харш жилийн засал бич, бар жилтэй хүмүүсийн хувьд шишид буюу бага харшийн засал хийлгэх ёстой. Түүнээс гадна мэнгэний засал гэсэн үндсэн ойлголт байдаг. 9 мэнгэний давхцалаар монгол тооллоор насаараа 9,18, 28,37,46, 55, 64,73,82, 90 настай хүмүүс мэнгэний засал хийлгэх ёстой. Өөр онцгой засал гэвэл энэ жил эр жил буюу хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтэй хүмүүс суудлын өнцгийн засал хийлгэх хэрэгтэй. Энэ нь гадна дотны барцадгүй байх аюул аваар ослоос хамгаалах, ажил үйлс бүтэмжтэй байх засал юм.
Шинийн 8-нд багтааж засал ном хийлгэдэг. Энэ нь ямар учиртай вэ?
Сар 30 хоногтой монголчууд сарыг дотор нь эхний 15 хоногийг 1-15 хүртэл шинийн гэж хэлдэг 16-с билгийн тооллын гэж хэлдэг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл Сар битүүн байж байгаад шинийн нэгнээс бага багаар арвижсаар байгаад 15 болоод тэргэл саран гардаг. 16-с хойш сар маань бага багаар битүүрч бүтэн болж эхэлдэг. Ийм учраас монголчууд аливаа ажил үйлсийг шинээр эхлэх, баяр ёслолын үйл ажиллагаа, хүүхдийн даахь үргээх, хурим найрыг сарын шинэ дээр нь буюу шинийн 15-ндаа багтааж хийдэг гэсэн үг.
Хоёрдугаарт монголчууд хаврын тэргүүн сарын шинийн 15 гэдэг маань бурхан багшийн их дүйчин өдөр гэж байдаг. Шинийн 1-15 хүртэл. Энэ хооронд хийсэн аливаа буян үйл маш олон дахин үржиж арвиждаг тул монголчууд 15-ндаа багтааж засал ном буяны үйл хийхийг эрхэмлэдэг. 15-с хойшоо ч хийлгэж болдог. Хамгийн гол нь шинэ он гарч байгаа учраас шинийн өглөө жилийнхээ зүг мөрөө зөв гаргах, 15н дотроо засал номоо хийлгүүлэх, төв гандантэгчинлэн хийд болон бусад хүрээ хийдүүдийн гол шүтээн бурхадуудад айл гэрийнхээ ноён нурууг даатгаж их хөлгөн судар болох алтан гаанжуур, сундуй, жадамба, алтангэрэл, мөн цэгмидийн чого, улаан юм гэх мэт их хөлгөн судруудыг зөвхөн өөрсдийн гэлтгүй бусдын буяны тухайд номоо бичүүлж уншуулвал зүйтэй.
Зүг мөр гаргахад орон сууцны хаалга 4 зүг 8 зовхист харсан байдаг. Иймд тухайн байрны гадаа задгай талбай юм уу хүүхдийн тоглоомын талбайн голд зогсож байгаад өөрөө дотроо би одоо гахай жилийн заслаа хийх гэж байна зүг мөрөө гаргах гэж байна сайхан бодоод тухайн жилийнхээ сайн зүг цог хийморийнхоо зүгрүү мөрөө гаргаж тухайн жилийнхээ цээрийг гаргадаг.
Ярилцсан танд баярлалаа
Лавлах үйлчилгээний үндэсний болоод олон улсын стандартыг монголын зах зээлд амжилттай нутагшуулж, мэргэшсэн боловсон хүчин, мэдээлэл лавлагааны хамгийн том бодит эх үүсвэртэй нэгдсэн санг бүрдүүлж чадсан 1900-1950 мэдээллийн лавлах сар шинийн холбогдолтой бүх төрлийн мэдээллийг өөрийн сан бааздаа төвлөрүүлжээ. Ингээд сар шинийн холбогдолтой ямар төрлийн мэдээлэл нэгтгэгдсэн талаар 1900-1950 мэдээллийн лавлахын мэдээллийн ажилтан З.Алгирмааг энэ удаагийн ярилцлагын буланд урилаа.З.АЛЬГИРМАА: САР ШИНЭ, БАЯР НААДАМ, ШИНЭ ЖИЛ ГЭЭД БҮХИЙ Л БАЯРЫН ӨДРҮҮДЭД БИД АЖИЛЛАЖ БАЙДАГ Ч ХҮМҮҮСТ ЗӨВ ЦАГТ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ӨГЧ ЧАДДАГТАА ИЛҮҮ БАЯРЛАДАГ.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе
Сайн, сайн байна уу? Баярлалаа, танд бас энэ өдрийн мэндийг хүргэе
Монголчуудын уламжлалт сар шинийн баяртай холбогдуулан 1900-1950 мэдээллийн лавлах ямар төрлийн мэдээллийг төвлөрүүлээд байна вэ?
1900-1950 мэдээллийн лавлах бүх төрлийн мэдээллийг 24 цагийн турш хэрэглэгчдэд хүргэдэг. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан цагаан сарын үзэсгэлэн худалдаа, хямдрал урамшуулал, шинийн нэгний өглөө зүг мөр хэрхэн гаргах, жилийн зурлага, засал ном зэрэг бүх төрлийн мэдээллийг мэдээллийн сандаа төвлөрүүлээд байна. Бид үнэн бодит мэдээллийг хэрэглэгчиддээ хүргэдэг бөгөөд Гандантэгчэнлин хийдийн зурхайг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчиддээ хүргэж байна.
Баярын өдрүүдэд ажлын ачаалал хэр байна вэ?
Жил бүрийн сар шинийн баярын өдрүүдэд ажлын ачаалал эрс нэмэгддэг. Битүүнээс эхлээд шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах уу, хийморийн овоо яаж явахуу гэх лавлагаа их байдаг.
Баярын өдрүүдэд хүмүүс ямар лавлагаа их асууж байна вэ?
Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан хэрэглэгчид зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь, дугаарын хязгаарлалт, НӨАТ-ын буцаан олголтын талаар, орон нутгийн автобусны хуваарь, галт тэрэгний хуваарь, цагаан сарын үзэсгэлэн худалдаа, хямдрал урамшууллын мэдээлэл, ууц өвчүү чанадаг газруудыг их асууж байна.
За мөн 24 цагаар ажилладаг дуудлагын үйлчилгээнүүд тэр дундаа хивс цэвэрлэгээ, такси дуудлага, дуудлагын жолооч, дуудлагаар машин асаах зэрэг дуудлагын үйлчилгээний газруудын мэдээллийг их асуудаг.
1900-1950 мэдээллийн лавлах сар шинийн баярын өдрүүдэд яаж ажиллах вэ? Та сар шинээр ажиллаж байв уу?
Өмнөх жилийн сар шинээр шинийн нэгний өглөө ажлаа хийж байлаа. Манай ажлын онцлог нь бид 24 цагийн турш бүх төрлийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг. 4 ээлжийн 200 гаруй мэдээллийн ажилтан ажилладаг. Сар шинийн баярын өдрүүдэд ч гэсэн бид 24 цагийн турш ажиллах болно. Хэрэглэгч та бүхэн 19001950 лавлах утас руу залгаж, бидэнтэй холбогдон баярын өдрүүдэд ажиллах зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарь, шинийн нэгний өглөө зүг мөр хэрхэн гаргах зэрэг өөрт хэрэгтэй бүх төрлийн мэдээллээ асуугаарай.
ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
Ярилцсанд баярлалаа.