Үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлахын үнэт зүйлсүүдийн нэг бол ХАРИУЦЛАГА. Тэгвэл бид энэ удаагийн ярилцлагын буландаа ажилдаа хариуцлагатай хандаж, бусдадаа зөв үлгэрлэл болж яваа нэгэн бүсгүйг урилаа. 1900-1950 мэдээллийн лавлахад 4 дэх жилдээ ажиллаж байгаа Б.Баярмаагийн хувьд хариуцлага алдах ёсгүй мэдээллийн ажилтан юм.
Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач. Хэдэн оноос эхэлж 1900-1950 мэдээллийн лавлах төвд ажиллаж байгаа вэ?
Сайн байна уу? Намайг Баясгалан овогтой Баярмаа гэдэг. 1900-1950 мэдээллийн лавлахын мэдээллийн ажилтан. Анх 1900-1950 мэдээллийн лавлах төвд 2014 оны наймдугаар сарын 26-ны өдөр ажилд орж байсан. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 1900-1950 мэдээллийн лавлах төвд 4 жил 7 сар ажилласан байна.
Ажил мэргэжлийнхээ талаар яриагаа үргэлжүүлье. Анх ажилд орж байхад төрсөн сэтгэгдэл ямар байсан бэ?
Бүх хүмүүст шинэ ажилд ороход хэцүү байдаг байх. Тэрэнтэй ижил надад ч гэсэн эхлээд хэцүү санагддаг байсан. Тухайн үед надтай хамт ажилд орж байсан хүмүүсээс би ганцаараа үлдсэн шүү дээ. Гэхдээ хэцүү санагддаг байсан тэр үе эхний 3 сар үргэлжилдэг юм билээ. Удалгүй ажил гарт ороод ирэхээр ерөөсөө ч хэцүү санагддаггүй болсон. Одоо бол ажил мэргэжилдээ дуртай, хамт олноороо ч бахархдаг. 4 жил гэдэг багагүй хугацаа энэ хугацаанд би тодорхой тооны хүмүүст тусалсан гэж бодохоор сайхан санагддаг юм.
Та бүхний ажлыг нэг үгээр хэлэхэд “ХАРИУЦЛАГА” гэж хэлж болно. Ажилдаа хэр хариуцлагатай ханддаг вэ?
Тэгэлгүй яахав. Биднийг маш хариуцлагатай ажиллахыг шаарддаг. Нэг ёсондоо хариуцлага алдах ёсгүй хүмүүс. Бидний ажил секундээр хэмжигддэг учраас үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай өгөх ёстой байдаг. Би хааяа өөр дээрээ жишээ болгож боддог. Маш их яарсан үед 500 нэгжтэй байж таараад лавлах утасруу залгах үед миний асуултанд хариулт өгөлгүй 1 минут хэтрүүлчихвэл хэцүү. Хаяг байршлыг буруу заагаад өгчихсөн байвал бүр хэцүү шүү дээ. Тиймээс бидний ажил бол хариуцлага.
Дуудлага мэдээллийн хувьд өдөр бүр өөр байдаг байх. Үүнтэй ижил нэг мэдээллийн ажилтанд ирэх дуудлагын тоо ихсэх багасах тохиолдол байдаг уу?
Амралтын өдрүүдэд гэхэд үзвэр үйлчилгээ, амралтын газар, ажилладаг банкны хаяг байршил цагийн хуваарийг тодруулдаг. Харин энгийн өдрүүдэд өдрийн зурхай, цаг агаар, ханшын мэдээлэл зэрэг өдөр тутмын мэдээллүүд зонхилдог. Өдөр өдрөөр дуудлага мэдээлэл өөр байдаг шиг өглөөгүүр ачаалал ихтэй байдаг бол 15 цагаас хойш такси дуудлага болон пицца захиалга нэмэгддэг. Баяр өдрүүдэд ачаалал нэг дахин нэмэгддэг.
Хэрэглэгчийн асуусан дуудлага мэдээллийг хайх хугацаа дунджаар ямар байдаг вэ?
Мэдээллийн ажилтнууд сар бүр шалгалт өгдөг гэсэн шдээ. Шалгалтанд шинэ ажилтан мэдээллийг 12 секундэд хайх ёстой бол хуучин ажилтан 10 секундээс бага хугацаанд хайх шаардлага тавьдаг. 12 секунд гэхээр бага сонсогдож магадгүй. Гэхдээ бидний хувьд 12 секунд бол маш урт хугацаа. Удаан ажилласан мэдээллийн ажилтнуудын хувьд 12-13 секундэд мэдээлэл хайхад маш удаан санагддаг.
Мэдээлэл хайхад хэцүү юу?
Одоо бол ерөөсөө ч хэцүү биш. Анх ажилд ороход жоохон хэцүү санагддаг байсан. Одоо бол ажил маань гарт орчихсон болохоор амархан байдаг.
Та нарын хувьд зарим нэг мэдээллийг бараг цээжилсэн байдаг байх.
Тэгэлгүй яахав. Тухайлбал банкуудын хаяг байршил, цагийн хуваарь зэрэг мэдээллүүд цээжинд орчихсон байдаг. Гэхдээ цээжилсэн гээд шууд хэлж болохгүй. Мэдээллийн сан баазаасаа нягталж байж тухайн хэрэглэгчид мэдээллийг хүргэдэг. Бид хэрэглэгчдэд худал мэдээлэл өгч хариуцлага алдах ёсгүй хүмүүс.
Таны хувьд 1900-1950 мэдээллийн лавлахад 4 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд үйл ажиллагаандаа ямар шинэчлэлтүүдийг хийсэн бэ?
Манай лавлах төв үйл ажиллагаандаа маш олон шинэчлэлтүүдийг хийж ирсэн. Мөн ажилчдын гаргасан шинэ санаачлагуудыг ч дэмжиж ажилладаг. Тэр дундаа ажилчидруу чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлсэн. 1900-1950 мэдээллийн лавлахын удирдлагууд бидэнтэй маш их тулж ажилладаг, бидний санаа бодлыг сонсч тухай бүрт нь ажил хэрэг болгодогт талархаж явдаг юм. Тоочвол маш их зүйл байгаа. Хамгийн сүүлд гэхэд бид сар бүр “SMART WORKING” арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Энэ хүрээнд сар бүр бидний дунд тодорхой уриалгатай аян зарладаг. Энэ нь ажилчдын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, ажиллах урам зориг өгдөг үр дүнтэй ажил болдог гэдгийг хэлмээр байна. “SMART WORKING” арга хэмжээг сараар дүгнэхээс гадна, улирлаар дүгнэдэгээрээ онцлогтой. Өнөөдрийн хувьд бид 2019 оны эхний улирлын ажлаа дүгнэсэн.
Таны хувьд улирлаар ажлаа дүгнүүлээд шилдэг ажилтан болсон гэсэн. Баяр хүргэе?
Тиймээ, баярлалаа. “SMART WORKING” арга хэмжээний хүрээнд 2 сар гаруй хугацаанд “Чанар бидний зорилт” аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд ур чадварын үзүүлэлт, ажилдаа хэр идэвхи санаачлага гаргасан зэргээр дүгнэсэн байгаа. Ингээд 2019 оны эхний улирал сайн ажилласан шилдэг 6 ажилтаныг шалгаруулж “Байгаль далай” аялах эрхийн бичгээр шагнасан. Миний хувьд шагнуулсандаа маш их баяртай байна.
“SMART WORKING”арга хэмжээ хэр үр дүнтэй өрнөж байгаа вэ?
Маш үр дүнтэй сайхан арга хэмжээ болдог. Сар бүр бид нэг дор цугларч тухайн сарын ажлаа дүгнэж, сайн ажилчдаа шагнаж урамшуулдаг. Мөн ажилтнуудыг хөгжүүлэх чиглэлээр сонирхолтой сургалтуудыг явуулдаг нь таалагддаг. Мөн азтан тодруулж нэг өдрийн маш бүтээлчээр өнгөрүүлдэг. Манайх ер нь ажилтнуудаа маш их шагнаж урамшуулдаг. Ингэхээр ажилчид урамшаад илүү хичээж ажилладаг юм. Ажилчдын дунд эерэг өрсөлдөөнийг бий болгож бидэнд маш их урам зориг өгдөг гэдгийг хэлмээр байна.
1900-1950 мэдээллийн лавлах 2 клуб нээсэн гэсэн. Таны хувьд аль клубт орсон бэ?
“SMART WORKING” арга хэмжээний үеэр ажилчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор номын клуб, аяллын клубүүдийг нээсэн байгаа. Бидний хувьд байнга суугаа ажилтай хүмүүс учраас хөдөлгөөн бидэнд маш чухал. Тиймээс би аяллын клубт бүртгүүлсэн. Ажилтнуудын маань өөрсдийн сонирхлоороо клубтээ хамрагдсан байгаа.
Ярилцлагынхаа төгсгөлд та хамт олондоо юу гэж хэлмээр байна вэ?
1900-1950 мэдээллийн лавлахын удирдлагууд болон нийт хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Манай лавлах олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний заал, калл центрийг ашиглалтанд оруулсан. Энэ сайхан орчинг бүрдүүлж өгсөн удирдлагууддаа талархдаг. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг орхигдуулгүй анхаардагт, ажилчдаа хөгжүүлэх чиглэлд анхаарч олон төрлийн сургалтуудыг явуулдагт баярлалаа. Нийт ажилчид албан хаагчиддаа ажлын өндөр амжилтыг хүсье!

Ярилцсан танд баярлалаа.
Д.Мөнхжаргал
Д.Мөнхжаргал