19001950 мэдээллийн лавлах нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, нийгэмд эерэг хандлагыг түгээх зорилгоор, ажилтнуудынхаа санаачлагаар НОМТОЙ НӨХӨРЛӨЕ номын клубыг нээн ажиллуулж эхэллээ. Номын клубын үйл ажиллагааны талаар19001950 мэдээллийн лавлахын Сургалт, хөгжлийн албаны дарга Р.Мягмаржаргалтай ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. 1900-1950 мэдээллийн лавлахын сургалт, хөгжлийн албаа товч танилцуулаач?
Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд 1900-1950 мэдээллийн лавлахад 10 дахь жилдээ ажиллаж байна. Манай сургалт, хөгжлийн алба нь байгууллагын сургалт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулдаг. Мөн шинэ ажилтан сургаж бэлтгэх, ажилтнуудын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх төрөл бүрийн сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь бидний гол ажил юм.
Сургалт, хөгжлийн албаны ойрын үед хийх томоохон ажлуудаас дурдаач ?
Манай лавлах руу дан ганц Монголчууд гэлтгүй манай улсад ажиллаж амьдарч байгаа, мөн аялахаар ирсэн гадаадын иргэд нилээд холбогддог. Тиймээс бид ажилтнуудынхаа хэлний мэдлэг, түвшинг дээшлүүлж 4 орны хэлээр лавлагаа өгөх зорилготойгоор "Масс академи" сургалтын төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Ийнхүү ажилтнуудынхаа гадаад хэлний мэдлэгт чухал ач холбогдол өгч ажиллаж байгаа нь зөвхөн дотоодын хэрэглэгчид гэлтгүй гадна дотны жуулчдад бүх төрлийн мэдээ мэдээллийг түгээх томоохон ажлын маань эхлэл тавигдаж байгаа юм.
“МАСС АКАДЕМИ”-ийг өргөн утгаар ойлгож байна. Академийнхаа талаар танилцуулаач?
2010 оноос 1900-1950 лавлахын сургалтын алба байгуулагдсан. Энэ хугацаанд давхардсан тоогоор ажил мэргэжлийн 1000 гаруй сургалтыг дотооддоо 500 гаруй хүнд явуулсан байна. Энэхүү сургалтын төв маань өнөөдөр хүрээгээ тэлж "МАСС АКАДЕМИ" байгуулагдлаа.
Масс Академи нь Филиппин улсын Себу хотын QQ English, SMEAG, NILS, SILLA, SIE зэрэг тэргүүлэх зэрэгтэй англи хэлний топ 10 сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар нь болоод байна. Бид ажилтнуудыхаа хэлний түвшинг дээшлүүлж сургахаас гадна Англи хэл сурах, англи хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй хүн бүрийг албан ёсны гэрээтэйгээр тус сургуулиудад зуучлах юм.
Масс академийн давуу тал нь юу вэ?
Англи хэлийг сурах зорилготой хүн бүхэнд хамгийн боломжит зардлаар дэлхийн хэмжээний чанартай боловсролыг хамгийн үр дүнтэй аргаар орчинд нь эзэмших боломжийг олгоно. Түүнчлэн Флиппин улсад ажиллаж буй манай академийн Монгол менежерүүд суралцагдад олон талын заавар зөвлөгөөг тогтмол өгч, дэмжиж ажиллана. Ингэсэнээр сурагчид зөвхөн хичээлдээ л анхаарлаа хандуулж, өөр зүйлд санаа зовохгүйгээр хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг нь бүрдүүлж өгнө гэсэн үг.
Ажилчдын санаачлагаар “Номын клуб” ажиллуулж эхэлсэн гэсэн клубын талаар ярилцья?
Манай 19001950 мэдээллийн лавлах нь нийт ажилчдынхаа санал санаачлагаар “Хамтдаа уншиж, хамтдаа түгээцгээе” уриан дор “Номтой нөхөрлөе” номын клубыг шинээр нээн ажиллуулж эхлээд байна. Эхний ээлжинд бид дотоод нөөц бололцоогоо ашиглан 150 гаруй ном цуглуулж номын булантай болсон байгаа. Ингэснээр клубын гишүүд маань уншсан номуудаа хоорондоо солилцох, сонгогдсон нэг номын талаар уулзаж ярилцах, санал шүүмжээ хэлэлцэх зэргээр өөрсдийгөө хөгжүүлэх боломж бүрдэх юм. Цаашид бид илүү цэгцтэй, зохион байгуулалттайгаар клубын үйл ажиллагааг улам өргөжүүлэх шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Номын клуб нээх хамгийн гол зорилго юу байсан бэ?
Бидний хамгийн том зорилго бол ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэж байна. Клуб нээгдсэнээр 1900-1950 мэдээллийн лавлахын ажилтнууд маань номоор дамжуулан аливааг олон талаас нь харж хоорондоо ярилцах, бие биенээсээ суралцан, өөрсдийгөө хөгжүүлэх боломж бүрдэх юм. Сүүлийн үеийн залуусийг ном уншихгүй байна гэж их шүүмжилдэг болсон. Тэгвэл бид шүүмжлэх бус залуучуудад зөв үлгэр дууриалал үзүүлж нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулахыг зорьсон юм.
“Номтой нөхөрлөе” номын клуб сар бүр уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн тухайн сарын онцолсон номын зохиолчийг урьж ярилцах зэргээр сонирхолтой өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Мөн аяллын клубтэйгээ хамтран номтой аяллыг зохион байгуулах, нийгмийн эмзэг бүлгийн сурах бичиг, ном худалдаж авах боломжгүй хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн ажлыг хийх төлөвлөгөөтэй байна.
Номын клубын ойрын төлөвлөгөө юу байгаа вэ?
Бид ирэх дөрөвдүгээр сард “Номтой аялал”-ыг зохион байгуулна. Энэхүү аяллын хүрээнд бид хамт олноороо цэвэр агаарт нэг өдрийг өнгөрүүлэхээр төлөвлөсөн байгаа. Тиймээс 1900-1950 мэдээллийн лавлахын нийт хамт олон маань аялалдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
Ном уншихын ашиг тусыг та юу гэж хардаг вэ?
Ном бол ертөнцийг харах цонх гэдэг хамгийн үнэн үг. Номоос амьдралд ухаалгаар зөв хандах, зөв амьдрах, зөвөөр сэтгэх олон сайхан зүйлийг олж авдаг. Мэдлэг хатуужил, тэсвэр хатуужил, сайн мууг ялгах чадвар тархинд суулгадаг. Ном уншсанаар хүний танин мэдэхүйг хурцалж, орчин тойрондоо эерэгээр нөлөөлдөг гэж бодож байна.
1900-1950 лавлахын онцлог нь нийт ажилтнуудын 90 гаруй хувь нь ид сурч, боловсрох хүсэл тэмүүлэл дүүрэн 20-30 насны залуус, охид бүсгүйчүүд байдаг. Мөн манай лавлах бүх төрлийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг тул ажилтнуудад маань цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах, мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, тал талын өргөн мэдлэгтэй байх шаардлага тулгардаг. Мэдээ мэдээллийг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс авах боломжтой байдаг бол, мэдлэг, туршлагыг ном унших замаар сонирхолтой байдлаар өөртөө хуримтлуулах боломжтой байдаг. Тиймээс бид эдгээр залуучуудаа хөгжүүлж тал бүрийн мэдлэгтэй болох боломжийг бүрдүүлж өгч байна. Номын клубын үр дүн бидний цаашдын өдөр тутмын үйл ажиллагаанд үр шимээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Ярилцлагынхаа төгсгөлд та хамт олондоо юу гэж хэлэх вэ?
Хүн амьдарлынхаа ихэнхи хугацааг ажлынхаа хамт олны дунд өнгөрүүлдэг. Тиймээс хоёрдох гэр минь болсон хамт олондоо “Нэг сэтгэл-Нэг зорилготой” байж ажлын амжилтыг хүсье!
Ярилцсан танд баярлалаа.
Д.Мөнхжаргал

Цаашид номын клубээ хэрхэн хөгжүүлэх вэ?

Номын клуб байгуулагдсанаар байгууллагад ямар эерэг өөрчлөлт гарах бол?