Монголын боловсролын салбарын хамгийн том үзэсгэлэн яармаг болох “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2019” Мишээл экспод эхэллээ. 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнд дотоодын улсын болон хувийн хэвшлийн 100 гаруй их, дээд сургууль, коллеж, МСҮТ, хэлний төвүүд оролцож байна. ЕБС төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгож, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготой “Боловсролын шинэчлэл-2019” үзэсгэлэнгээс дараахи сурвалжлагыг бэлтгэлээ.
БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан
Энэ жилийн “Боловсролын шинэчлэл-2019” үзэсгэлэн яармагийн онцлог, ач холбогдлыг юу гэж хэлэх вэ?
-“Боловсролын шинэчлэл” үзэсгэлэн яармагийн хувьд жил бүрийн хавар зохион байгуулагддаг хамгийн том үзэсгэлэн яармаг юм. Боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой гэдгээрээ онцлогтой. Энэ жилийн хувьд улсын болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагууд оролцож байна. Үзэсгэлэнд оролцогчид маань сургуулийн танилцуулга хийхээс гадна оюутнуудынхаа бүтээлээ түлхүү танилцуулж байна. Үүнд ч БСШУЯ-ны бодлого чиглэгдэж байгаа. Өмнө нь бид мэдлэгийг илүү үнэлдэг байсан бол одоо илүү үр дүнд суурилсан боловсролын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Хамгийн гол нь бид хүүхэд залууст зөв сонголт хийх боломж олгохыг зорьдог.
Оюутан залуус гадаадад суралцах илүү сонирхолтой байдаг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэр оролцож байгаа вэ?
-Мэдээж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын боловсролын байгууллагын монгол дахь төлөөллийн газрууд идэвхитэй оролцож байгаа. Тэд сургуулиа танилцуулахаас гадна ЕБС төгсөгчид сургууль сонголтоо хэрхэн зөв хийхэд тусалж зөвлөгөө мэдээллийг өгч байна. Гагцхүү хүүхэд залуус маань өөрсдөө сонголтоо хийх хэрэгтэй.
Үзэсгэлэнгийн үеэр ямар төрлийн мэдээллийг авах боломжтой вэ?
-Боловсролын шинэчлэл-2019 үзэсгэлэнд ирсэнээр төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж, МСҮТ, хэлний төвүүдийн танилцуулга мэдээллийг авахаас гадна гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл, Оюутны хөгжлийн зээлийн талаарх мэдээлэл зэрэг олон чухал мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой. Мөн ЭЕШ, Улсын шалгалтын талаарх танилцуулгыг боловсролын үнэлгээний төвөөс өгөх юм. Үзэсгэлэнгийн үеэр оюутан сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмээ зохион байгуулагдана.
- “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2019” үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн А.Ундраа оролцсон юм.Түүний хувьд ЕБС төгсөгчдөд хандан сургууль сонголтоо зөв хийж аливаа зүйлд дасан зохицож өөрчлөгдөхөд бэлэн байхыг зөвлөлөө.
УИХ-ын гишүүн А.Ундраа
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2019” үзэсгэлэнгийн талаар сэтгэгдэлээ хэлээч?
-Боловсролын үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн маш олон сургуулиуд оролцож байгаа нь сайшаалтай санагдаж байна. Энэ жил ЕБС-ийг 18 мянган хүүхэд төгсч байгаа. Өмнөх жилүүдээс 2.5 дахин цөөн төгсөгчид байна гэсэн үг. Төгсөгчид цөөн байгаа нь их, дээд сургуулиудын өрсөлдөөнийг бий болгож байна. Миний хувьд УИХ-ын гишүүдийг төлөөлж нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Сэтгэгдэл маш өндөр байна. Мөн улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын мэдээлэлтэй танилцлаа.
Та мэргэжил сонголтын талаар хүүхэд залууст зөвлөвөл?
Мэргэжил сонголт гэдэг хувь хүний амьдралын чухал сонголтоос гадна улс орны хөгжилд чухал ач холбогдолтой зүйл. Тэгэхээр Монгол улсад яг өнөөдрийн байдлаар манайд суралцаж байгаа 157 мянган оюутны 32 хувь нь бизнесийн удирдлага, эрхзүйн чиглэлээр сурч байна. Гэтэл Монгол улсад бүтээгч залуус, инженер технологичид маш их хэрэгцээтэй байгаа юм. Тиймээс хүүхэд залуус маань аль чиглэлээр сурвал ирээдүйтэй вэ гэдгээ бодолцож сонголтоо хийх хэрэгтэй. Хуучин бид академик боловсролыг чухалчилдаг байсан бол орчин үед багаар ажиллах чадвар, аливаа зүйлд дасан зохицох зэрэг зөөлөн ур чадварыг чухалчилдаг болсон. Тэр ч утгаараа хүүхэд залуус маань аливаа зүйлд дасан зохицож өөрчлөгдөхөд бэлэн байх шаардлага байгааг хэлмээр байна.
МУИС-ийн элсэлтийн бүртгэлийн хэлтсийн дарга М.Итгэл
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2019” үзэсгэлэнд МУИС хэддэх жилдээ оролцож байна вэ? Энэ жилийн элсэлтийн талаарх мэдээллийг хүргээч?
-МУИС Боловсролын шинэчлэл үзэсгэлэнд 11 дэх жилдээ оролцож байна. Манай сургуулийн хувьд элсэлтээ 2019 оны 6-р сарын 19-24-ны хооронд явагдана. Энэ жил МУИС-ийн хувьд элсэлтийн журмаа шинэчлэн батласан. Шинэчилсэн журамд Кембрижиийн оноогоор элсүүлэх, спортын өндөр амжилт гаргасан 5 хүртэлх элсэгчдийг авах гэсэн 2 үзүүлэлт нэмэгдсэн байгаа.
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2019” үзэсгэлэнгийн ач холбогдлын талаар?
-Үзэсгэлэнгийн тухайд нэг цэгээс олон мэдээллийг авах өргөн боломжийг олгосон харагдаж байна. Тэр ч утгаараа нилээд мэдээлэл сайтай үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнд зөвхөн ЕБС-ийн төгсөх ангийн хүүхдүүд ирнэ гэж харахгүй байгаа. Ахлах ангийн сурагчид ч ирж ямар сургуульд орох уу? Ямар мэргэжилтэй болох вэ? эртнээс төлөвлөх нь зөв. Оролцогчдын хувьд зөвхөн их дээд сургууль гэлтгүй боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд оролцож байгаа нь ихээхэн сайшаалтай санагдаж байна.
“МАСС АКАДЕМИ”-ийн ерөнхий менежер Б.Шижир
“Масс академи”-ийнхаа талаар танилцуулаач? Бусад академиудаас онцлох давуу тал юу вэ?
-Манай академиийн хувьд 2010 оноос эхлэн зөвхөн дотооддоо маш олон сургалтуудыг явуулж өөрсдийн ажиллах боловсон хүчнээ бэлтгэдэг байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн бид гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлж хүрээгээ улам өргөжүүлж байна. Ингэхдээ англи хэл сурах хүсэлтэй хүн бүхэнд хамгийн боломжит зардлаар дэлхийн хэмжээний чанартай боловсролыг орчинд нь эзэмших боломжийг олгож байгаа юм. Бид Филиппин улсын Себу хотод байрлах QQ English, SMEAG, NILS, CIA, CELLA, CPI, EVA зэрэг Англи хэлний топ сургуулиудад суралцахад зуучилж байна. Түүнчлэн Себу хот дахь англи хэлний топ сургуультай харилцаа холбоогоо улам өргөжүүлж тус сургуулиудын чадварлаг багш нарыг Монгол улсад урин авч ирж Англи хэлний олон төрлийн сургалт, IELTS-ын шалгалтанд бэлтгэх хөтөлбөр, IELTS Mock Test зэрэг боловсролын үйлчилгээнүүдийг Монголын хүүхэд залууст зориулан явуулах юм.
“Масс академи”-ийг яагаад сонгох ёстой вэ?
-“Масс академи”-ийн хувьд Филиппин улсын Себу хот дахь QQ English, SMEAG, NILS, CIA, CELLA, CPI, EVA зэрэг англи хэлний топ сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраар ажилладаг. Тэр ч утгаараа бид ямарч зуучлалын нэмэлт хөлсгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Суралцах зардалд тухайн сургуулийн сургалтын төлбөр, оюутны байр, өдрийн 3 хоол, фитнесс, өрөөний цэвэрлэгээ, хувцас угаалга зэрэг бүх үйлчилгээ багтаж байгаа юм.
Суралцах хугацааны хувьд ямар байдаг вэ?
-Суралцах хугацаагаа тухайн хүн өөрөө сонгодогоороо давуу талтай. 7 хоногоос эхлээд 2, 3 сар гээд урт хугацаагаар суралцах боломжтой. Хугацаанаас хамаарч төлбөрийн хэмжээ өөрчлөгдөнө. Та өөрт тохирсон төлбөрийн нөхцөл, өөрт тохирсон цаг хугацаагаа сонгоод филиппин улсад суралцах боломжтой юм.
Тавигдах шаардлага гэж байгаа юу? Англи хэл сурахыг хүссэн хүн бүрт нээлттэй гэж ойлгож болох уу?
-Мэдээж англи хэл сурах хүсэлтэй хүн бүрт “Масс академи”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Та англи хэл мэдэхгүй ч танд тохирсон сургалтын хөтөлбөрөөр хичээл заадаг гэдгээрээ давуу талтай юм. Одоогийн байдлаар манай академиар дамжуулан суралцахаар 20 гаруй хүн бүртгүүлсэн байна. Энэ үзэсгэлэнгийн үеэр 10-аад хүн шинээр бүртгүүллээ.
Бүртгэлийн талаар мэдээлэл өгөөч? Хугацаа заадаг уу?
-Бүртгэлийн хувьд жилийн турш үргэлжилнэ. Та хэзээ сурах боломжтой байна тэр хугацаагаа урьдчилан төлөвлөөд манай академид бүртгүүлснээр таны материалыг баталгаажуулдаг. Ингэснээр та филлипин улсад англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой болох юм.
Сонирхож байгаа хүмүүс хаана хандаж мэдээлэл авах боломжтой вэ?
-Филиппин улсад хамгийн боломжит зардлаар сурахыг сонирхож байгаа хүмүүс манай “Масс академи”-ийн фэйсбүүк хуудсаар болон манай оффис /Гранд плаза 9 давхар 901 тоот/ дээр ирж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн 7007-8888, 9911-6555, 1900-1950 гэсэн дугаараас мэдээлэл авч болно.
ШУТИС-КООСЭН технологийн коллежийн япон хэлний багш Т.Одонтуяа
Сургуулиа танилцуулаач. Ирэх хичээлийн жил хэдэн мэргэжлээр хичнээн оюутан элсүүлэх вэ?
-Манайх ШУТИС-ийн харьяа КООСЭН технологийн коллеж. Манай коллеж нь Зам барилга, Цахилгаан инженер, механикийн инженер гэсэн 3 мэргэжлээр сургалт явуулдаг. Манайд ЕБС-ийн 9-р анги төгссөн хүүхдүүд элсэх боломжтой.
Сургуулийнхаа онцлог давуу талыг дурьдвал?
Манай сургуулийн давуу тал нь бид Япон сургалтаар хичээллэдэг гэдгээрээ онцлогтой. Хүүхдүүд япон хэл сурахаас гадна сайн суралцсан хүүхдүүд суралцаж байх хугацаандаа япон улсад дадлага хийх бүрэн боломжтой юм. Мөн амжилттай төгсөгчид Японы КООСЭН их сургууль болон ШУТИС-д ч үргэлжлүүлэн суралцах бололцоотой.