Үндэсний тэргүүлэгч 19001950 мэдээллийн лавлах нь ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг хангах чиглэлээр сар бүр шат дараалсан хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ хүрээнд 1900-1950 мэдээллийн лавлах нь жил бүр мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийт ажилчдаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт нэгдсэн журмаар хамруулдаг юм.
2019 оны төлөвлөгөөт эрүүл мэндийн үзлэг оношилгоог “Гэгээн үйлс”, “Энх сонор” эмнэлгүүдтэй хамтран дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж нийт ажилчдаа 100 хувь хамрууллаа.
Тус лавлахын хувьд нийт ажилчдын 90 гаруй хувийг охид, бүсгүйчүүд эзэлдэг бөгөөд эмэгтэйчүүдийн дунд өвчлөл өндөртэй байдаг умайн хүзүүний эсийн шинжилгээ, дурангийн оношилгоо, 4 ди ЭХО, чих хамар хоолой зэрэг 6 төрлийн үзлэг шинжилгээ хийсэн байна.
Аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх нь хамгийн чухал. Тиймээс 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.