Англи хэлийг богино хугацаанд, маш үр дүнтэйгээр сурах зорилготой хүн бүхэнд хамгийн боломжит зардлаар дэлхийн хэмжээний чанартай боловсролыг орчинд нь эзэмших боломжийг олгож байгаа “Масс академи”-ийн хамт олон танилцуулах өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгт “Масс академи”-ийн хамт олон дотоодын компаниудаа хамруулсан юм.
Мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэн ажиллаж байгаа "Масс Академи"-ийн хамт олон үйл ажиллагааныхаа төлөвлөлт болоод хэтийн зориултуудаа ч энэ үеэр дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Энэхүү танилцуулах өдөрлөг цаашид их дээд сургууль, албан байгууллагуудад тогтмол зохион байгуулагдах бөгөөд хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм. Мөн хувь хүн, албан байгууллагад зориулсан тусгай хөтөлбөртэй сургалтууд зохион байгуулж, мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана гэдгээ тус академийн захирал Л.Ундаргаа онцолж байлаа.
Масс академи нь Филиппин улсын Себу хот дахь QQ English, SMEAG, NILS, CIA, CELLA, CPI, EVA зэрэг Англи хэлний топ сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар гэдгээрээ давуу талтай бөгөөд харилцагчдийнхаа итгэлтэй, найдвартай байдлыг ханган ажиллах үүднээс монгол дахь суурин төлөөлөгчдөө энэ үеэр батламжиллаа. "Масс академи"-ийн төлөөлөгчид Монгол улсаас Филиппин улсад суралцаж буй оюутан, сурагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тусалж, бүх талаар дэмжин ажиллах юм.
Зуучлалын нэмэлт хөлсгүйгээр англи хэлийг өөрт тохирсон сургалтаар богино хугацаанд сурахыг хүсвэл “Масс академи” танд туслах болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7007-8888, 9911-6555, 1900-1950 дугаарт залгах боломжтой.
Эх сурвалж: http://mass.mn
Эх сурвалж: http://mass.mn