2018.07.26
Монгол улсад Мэдээлэл харилцаа холбооны салбар үүсч хөгжсөнийн 97 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан үндэсний тэрүүлэгч 19001950 лавлах ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж ажилласан шилдэг ажилчдаа шагнаж урамшууллаа. Мөн 2005 оноос хойш нийт үйлчлүүлэгчдээ зориулан үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, шинэ шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, 24 цагийн турш бүх төрлийн мэдээллээр хангаж 13 дахь жилдээ энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1900-1950 лавлахын хамт олон нийт мэдээлэл харилцаа холбооны салбарынханд халуун баяр хүргэж байна.
Монгол улсад орчин цагийн Мэдээлэл харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн түүхт ой тохиож байна. Мэдээлэл харилцаа холбооны салбарын түүхт 97 жилийн ойг угтан энэ салбарт 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй үндэсний тэргүүлэгч 1900-1950 лавлахын хамт олон тасралтгүй хөгжиж дэвшиж ирсэн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ажил үйлсээрээ хамт олноо болон салбараа манлайлан ажилласан шилдэг ажилтнуудаа шагнаж,урамшуулаа. Ойн баярын хүрээнд нийт 17 ажилтнаа Харилцаа холбооны салбарын дээд шагналууд болон Улан-Үд, байгаль нуурт аялах эрхийн бичиг зэргээр шагнасан юм.