1900-1950 Мэдээллийн лавлахаас иргэд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, бичиг баримт бүрдүүлэлттэй холбоотой мэдээллийг ихээр асуудаг байна. Иймд ч тус лавлах нь оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв болон бусад төрийн байгууллагуудтай хамтарсан шат дараалсан сургалтуудад нийт ажилчдаа хамруулдаг. Энэ удаагийн ээлжит сургалтаа ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв, Нийслэлийн Улсын бүртгэлийн газартай хамтарсан сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад: Н. Пүрэвдорж сургалтын зохион байгууллаа
Энэхүү сургалтаар иргэдийн ихээр асуудаг жолооны үнэмлэх захиалах, сунгах, түр үнэмлэх болон мэргэшсэн жолооны үнэмлэх хэрхэн авах, галт зэвсэг улсын хилээр оруулах, гаргах, худалдан авах зөвшөөрөл, овор ихтэй болон аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл хэрхэн авах талаар ажилчдад заасан байна. Тиймээс операторууд энэ төрлийн мэдээллийг асууж лавласан иргэдэд үнэн зөвөөр, түргэн шуурхай, илүү мэргэжлийн мэдээлэлтэйгээр тайлбарлаж, зөвлөгөө өгөх боломжтой болж байгаа юмаа.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Харилцагчийн үйлчилгээний газрын дарга Н.Пүрэвжаргал, Мэргэжилтэн Х.Батгэрэл нар сургалт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар Нийслэлийн улсын бүртгэлийн газар болон түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаа, бичиг баримт бүрдүүлэлт, лавлагааны төрлүүдийн талаар нэгдсэн ойлголтыг авч чадсан юм. Сургалтын үр дүнд хэрэглэгчид цахим үнэмлэх шинээр авах болон сунгуулах, гадаад паспорт шинээр захиалах, гээж үрэгдүүлсэн бичиг баримтаа хэрхэн захиалах, иргэний бүртгэлтэй холбоотой лавлагаа мэдээллийн төрөл, эдгээрийг хаанаас хэрхэн авах, шилжилт хөдөлгөөн зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой бүх төрлийн нэгдсэн мэдээллийг 1900-1950 лавлахаас авах боломжтой болж байна.
1900-1950 лавлахын мэдээллийн ажилтан Д.Солонгоо
Манай байгууллагын зүгээс сар бүр төрийн байгууллагуудтай хамтарсан сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Хамгийн их хүмүүсийн лавлаж асуудаг зүйл бол хаясан гээсэн бичиг баримт бүрдүүлэлт болох цахим үнэмлэх, жолооны үнэмлэхтэй холбоотой лавлагаа байдаг. Бид Мэргэжлийн байгууллагаас сургалт авснаараа хэрэглэгчид бичиг баримтын бүрдүүлэлтийн талаархи мэдээллийг дэлгэрэнгүй цогц байдлаар өгөх боломжтой болж байна.
Түүнчлэн Үндэсний тэргүүлэгч “1900-1950”-д өнөөдрийн байдлаар иргэдийн цахим үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг 10 мянга гаруй бичиг баримт ОЛДСОН бүртгэлтэй байна. Иргэд гээсэн бичиг баримтаа 19001950 мэдээллийн лавлахаас шүүлгэх болон бүртгүүлэхээс гадна мэдээллийн нэгдсэн сангаас бичиг баримт бүрдүүлэлтийн цогц мэдээллийг 24 цагийн турш авах боломжтой