Амны хөндийн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?
Өдөрт дор хаяж хоёр удаа фтор агуулсан шүдний оогоор шүдээ угаах нь амны хөндийн өвчлөлөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй.
Түүнчлэн
- Жимс, хүнсний ногоогоор баялаг хоол хүнс хэрэглэх,
- Сахар агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах,
- Тамхинаас татгалзах,
- Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Амны хөндийн ихэнх өвчнүүд урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Харамсалтай нь шүдний үрэвсэлт өвчин жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. 35-аас доош насныханд шүд цоорох, 35-аас дээш насныханд шүдний тулгуур эдийн өвчин буюу буйлны үрэвсэл, энэ нь даамжраад яс шимэгдэх, улмаар шүд сулрах өвчлөл их тохиолдож буй талаар өмнө нь мэдээлж байв.