Үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлах нь өөрсдийн боловсон хүчнээ чадавхжуулах, ажлын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр дотоодын сургалтуудыг тогтмол явуулдаг. Энэ удаа нийт ажилтан, албан хаагчдынхаа сошиал орчинд хэрхэн зөв ажиллах мэдлэгийг сайжруулах зорилгоор Дижитал маркетингийн цогц сургалтыг үе шаттайгаар эхлүүлээд байна. Энэхүү сургалтаар Google дээр хэрхэн зөв оновчтой сурталчилгаа явуулах, контентыг зорилготойгоор бүтээх, хэрхэн түгээх, Маркетингийн автоматжуулалт, Цахим ПР-ийн талаар суралцаж дижитал маркетингийг хэрхэн үр дүнтэй явуулах нэгдсэн ойлголтыг олж авч байгаагаараа онцлог юмаа.