Тус лавлахын мэдээллийн санд өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй аж ахуйн нэгжийн утас, хаяг байршлын мэдээлэл, 20 гаруй мянган олдсон бичиг баримтын мэдээллийн сан бүрдсэн байна. Дээрх мэдээллийн санд тулгуурлан 1900-1950 мэдээллийн лавлах төрийн болон хувийн байгууллагуудтай хамтран 50 гаруй төрлийн үйлчилгээг 24 цагийн турш хэрэглэгчдэд хүргэж байна.
Монгол Улсад давхардсан тоогоор үүрэн болон суурин холбооны 3 сая гаруй хэрэглэгч байдаг гэсэн судалгаа бий. Тэд бол 1900-1950 мэдээллийн лавлахын хэрэглэгчид юм.
Баярын өдрүүдэд 1900-1950 мэдээллийн лавлахад өдөрт 20 мянга гаруй дуудлага ирдэг бол энгийн өдрүүдэд 15 мянга орчим хэрэглэгч холбогдож мэдээлэл авдаг байна. Эрэлт хэрэгцээ,зах зээлд нийцүүлэн дээрх хэрэглэгчдэд хэрэгтэй, таны бизнест тустай "VIP" үйлчилгээг 1900-1950 лавлахын хамт олон санал болгож байна.
Та 1900-1950 мэдээллийн лавлахын байгууллагын "VIP" үйлчилгээг сонгосноор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 200 мянга гаруй аж ахуйн нэгжээс хамгийн түрүүнд танай байгууллагын мэдээлэл хэрэглэгчдэд хүрдгээрээ давуу талтай юм.