Монголчуудын уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны Модон могой жилийн шинийн 2-ны өдөр ирэх гуравдугаар сарын 1-нд тохионо. Энэ жил шинийн нэгэн тасарч байгаа бөгөөд өдөр тасарсан гээд өөрчлөгдөх зүйл байхгүй гэдгийг зурхайчид тайлбарлалаа. Зурхайн ухаанд өдөр давхцах, тасрах тохиолдол гардаг. Энэ тохиолдолд өдөр тасарвал өмнөх өдрийг нь, өдөр давхацвал арын өдрийг ашиглана гэж тайлбарласан байдаг аж. Тиймээс монголчууд бид хоёрдугаар сарын 28-ны өдөр битүүлж, гуравдугаар сарын 1-ний өдөр буюу шинийн хоёрондоо золгохоор болж байна.
Та сар шинийн баяртай холбогдолтой бүх төрлийн мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай. XVII жарны Модон могой жилийн шинийн нэгний зүг мөр гаргах зурхай, суудлын засал, жилийн өнгө зэрэг Гандантэгчинлэн хийдээс өгсөн албан ёсны мэдээллийг танд хүргэх болно.
Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна" гэж заасан. Тэгвэл энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн тасарсантай холбоотой бүх нийтээрээ хэдэн өдөр амрах нь тодорхойгүй байна.Ирэх 100 жилийн хугацаанд хоёр ч удаа цагаан сарын шинийн нэгэн тасарна