Мэдээллийн технологийн эрин зуун биднээс сошиал орчинд хурдтай, мэдрэмжтэй ажиллахыг шаарддаг. Тэгвэл 1900-1950 мэдээллийн лавлахын ажилтан, албан хаагчид сошиал орчинд хэрхэн зөв, оновчтой ажиллах талаар сургалтанд хамрагдлаа.
Энэ удаагийн сургалтаар 1900-1950 Мэдээллийн лавлах нь "Праймпик" ХХК-тай хамтран “Дижитал маркетинг” сэдэвт цогц сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар Google дээр хэрхэн зөв оновчтой сурталчилгаа явуулах, контентыг зорилготойгоор бүтээх, хэрхэн түгээх, Маркетингийн автоматжуулалт, Цахим Пи-АР-ийн талаар суралцаж Дижитал маркетингийг хэрхэн үр дүнтэй явуулах нэгдсэн ойлголтыг олж авч байгаагаараа онцлог байсан юм. Ийнхүү шат дараалсан сургалтанд амжилттай суралцсан төгсөгчид өнөөдөр сертификатаа гардан авлаа.
1900-1950 Мэдээллийн лавлахын Сошиал мэргэжилтэн А.Мөнх
Сайн байна уу? Намайг Мөнх гэдэг. 19001950 мэдээллийн лавлахад 5 дахь жилдээ ажиллаж байна. Сошиал медиа хурдацтай хөгжиж буй өнөө үед хэрэглэгчдийг татах, байнгын харилцаа холбоо тогтооход сошиал медиа сувгууд нь чухал үүрэг гүйцэтгэх болсон. Биднийг сошиал орчинд хурдтай, мэдрэмжтэй ажиллахыг шаарддаг. Иймд манай удирдлагын зүгээс ажилтнуудаа байнга дэмжиж, хөгжүүлж дижитал маркетингийн сургалтыг зохион байгуулсанд маш их баяртай байна. Энэ сургалтаар маш олон зүйлсийг сурч мэдсэн. Сошиал орчинд байнга ажилладаг болохоор цаг ямагт суралцах шаардлага гардаг бөгөөд цаашлаад илүү ихээр хичээн суралцах болно. Энэ удаагийн сургалтаар 1900-1950 Мэдээллийн лавлах нь "Праймпик" ХХК-тай хамтран “Дижитал маркетинг” сэдэвт цогц сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Баярлалаа.