Сар шинийн лавлах 1900-1950 мэдээллийн лавлахаас нийслэлд зохион байгуулагдаж буй цагаан сарын үзэсгэлэн худалдааны мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
“АМАР БАЙНА УУ-2025” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу-2025” үзэсгэлэн худалдаа Их наяд худалдааны төв 6-р давхарт зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 27-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд гарна.
"ЕРӨӨЛТЭЙ ЦАГААН САР-2025" ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА
Монгол түмний уламжлалт баярт зориулсан "ЕРӨӨЛТЭЙ ЦАГААН САР-2025" төвийн бүсийн хамгийн том сар шинийн үзэсгэлэн худалдаа найм дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд монгол дээл, тавгийн идээ боов, гарын бэлэг, үслэг эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүн худалдаалагдах аж. "ЕРӨӨЛТЭЙ ЦАГААН САР-2025" үзэсгэлэн худалдаа “UB Palace”-т хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, хоёрдугаар сарын 27-н хүртэл өдөр бүр 10:00-19:00 цагийн хооронд гарч байна.
"ЖАРГАЛТАЙ ЗОЛГОЁ" ЦАГААН САР-2025 ЭКСПО
Сар шинийн бүхий л хэрэгцээт барааг багтаасан үндэсний болон импортын төрөлжсөн бүтээгдэхүүнтэй "ЖАРГАЛТАЙ ЗОЛГОЁ" үзэсгэлэн худалдаа Монголын үндэсний циркэд хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-н хүртэл үргэлжилнэ. Тус үзэсгэлэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь хоёрдугаар сарын 1-10-ны хооронд үргэлжлэх бол хоёр дахь хэсэг нь хоёрдугаар сарын 17-28-нд болох аж. Үзэсгэлэн худалдаа өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.
"БАРУУН БҮС-САР ШИНЭ ЭКСПО" ҮЗЭСГЭЛЭН
Нийслэлийн баруун бүсийн хамгийн том цагаан сарын үзэсгэлэн худалдаа "БАРУУН БҮС-САР ШИНЭ ЭКСПО" СХД-ийн Барилгачин худалдааны төвд гарна. Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхэлж, хоёрдугаар сарын 27-н хүртэл үргэлжлэх аж. Үзэсгэлэнгийн бүртгэл явагдаж байна.
"ЦАГААН САРЫН БАРАА -2025" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
"ЦАГААН САР-2025" цуврал үзэсгэлэнгийн "ЦАГААН САРЫН БАРАА -2025" үзэсгэлэн худалдаа мишээл экспод гарна. Тус үзэсгэлэнд дотоодын манлай үйлдвэрлэгч, үндэсний дээл хувцас, үнэт эдлэл гоёл чимэглэл, бэлэг дурсгал зэрэг бараа бүтээгдэхүүн худалдаалагдна. "ЦАГААН САРЫН БАРАА -2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 13-аас хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл долоо хоног үргэлжлэх аж.
“САЙХАН ШИНЭЛЬЕ” САР ШИНИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Цагаан сар 2025 “Сайхан шинэлье” сар шинийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Хан-Уул дүүрэг шинэ Хангарьд ордны замын эсрэг /Хорс моторс/-ын баруун талд болж байна. Тус үзэсгэлэн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 28-ныг дуустал өдөр бүр 09:00-21:00 цагийн хооронд үргэжилж байна. Сарын хугацаанд үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд 21 аймаг болон Улаанбаатар хотын үндэсний худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа аж. Нийт 999 үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид оролцож, цагаан сарын бүрэн хэрэглээ болох 330 сумын онцлог идээ шүүс, хүнсний эко бүтээгдэхүүн, үндэсний бэлэг дурсгал, үндэсний дээл хувцсаа дэлгэн тавих юм байна.
"ЦАГААН САР-ЦАГААН ЭСГИЙ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "ЦАГААН САР-ЦАГААН ЭСГИЙ" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд гарна. Тус үзэсгэлэнгээр үндэсний ширмэл урлал, эсгий хувцас, эсгий бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс худалдаалагдах юм байна.
"МОНГОЛ ЦАГААН САР ЭКСПО" ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН
"Монгол цагаан сар экспо" цагаан сарын үзэсгэлэн худалдаа Хан-Уул дүүрэг буянт ухаа спортын ордонд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэх бөгөөд хоёрдугаар сарын 28-н хүртэл үргэлжлэх аж.
ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Шинэ 100 айл худалдааны төвд “Цагаан сарын үзэсгэлэн” худалдаа зохион байгуулагдана. Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 15-аас эхэлж, хоёрдугаар сарын 28-ныг дуустал өдөр бүр 10:00-19:00 цагийн хооронд болно. Тус үзэсгэлэнд цагаан сарын бэлэг дурсгалын зүйлс, цагаан идээ, хэвийн боов, Монгол үндэсний дээл хувцас худалдаалагдах аж.
“ЖАМЬЯНМЯДАГ 2025” ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “ЖАМЬЯНМЯДАГ 2025” үзэсгэлэн худалдаа болно. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 15,16-ны өдрүүдэд өдөр бүр 10:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх аж.
"ЦАГААН САРЫН ХҮНС-2025" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
"ЦАГААН САР-2025" цуврал үзэсгэлэнгийн "ЦАГААН САРЫН ХҮНС-2025" үзэсгэлэн худалдаа мишээл экспод гарна. Үзэсгэлэнд үндэсний болон импортын хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах бөгөөд хоёрдугаар сарын 21-ээс хоёрдугаар сарын 28-ныг дуустал өдөр бүр болно. Дээрх төвүүдээс гадна
Зах, худалдааны төвүүдэд баярын барааны худалдаа эхэлсэн бөгөөд Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр, Хархорин, Дэнжийн-1000, Нарантуул-2 зэрэг захуудад мах болон цагаан идээний өргөтгөсөн худалдаа гарсан.
Иймд өөрт ойр байршлуудад гарч байгаа үзэсгэлэн худалдаанаас хэрэгцээт хүнс, бараагаа авахыг зөвлөж байна.
Та нийслэлд гарч буй цагаан сарын үзэсгэлэн худалдааны хаяг байршил, цагийн хуваарийн мэдээллийг САР ШИНИЙН ЛАВЛАХ 1900-1950-аас асуугаарай.
САР ШИНИЙН ЛАВЛАХ 1900-1950