Тэгвэл 1900-1950 мэдээллийн лавлах нийслэлд гарч буй цагаан сарын үзэсгэлэн худалдаа болон ууц, өвчүү, тавгийн идээ, цагаан идээний үнэ ханшийн мэдээллийг 24 цагаар хэрэглэгчиддээ хүргэж байна. Та өөрт ойр гарч буй цагаан сарын үзэсгэлэн худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай...1900-1950 мэдээллийн лавлахад өнөөдрийн байдлаар цагаан сарын үзэсгэлэн худалдаа болон ууц, өвчүү, цагаан идээний үнэ ханшийн мэдээлэл асуусан дуудлага зонхилж байна.
(2).jpg)
Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Өргөн дэлгэр тэмдэглэж, өнгөтэй, өөдтэйгөө дэлгэдэг монгол түмэн цагаан сарын бэлтгэлээ хэдийн базаагаад эхэлсэн байна. 1900-1950 мэдээллийн лавлахаас “ACA ЦИРК”-д зохион байгуулагдаж буй “Жаргалтай золгоё” цагаан сарын үзэсгэлэн худалдаа дээрээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Архангай аймгийн Хангай сумын малчин: ТҮМНИЙХЭЭ БУЯНААР ТҮРИЙВЧЭЭ ЗУЗААТГААД БУЦАХ НЬ...

“ЖАРГАЛТАЙ ЗОЛГОЁ” цагаан сарын үзэсгэлэн худалдааны гадна талбайд ууц, өвчүү, хонь, ямаа, үхрийн махны худалдаа гарч байна.
- ҮХРИЙН МАХ КГ – 14.000 төгрөг
- ХОНИНЫ МАХ КГ – 12.500 төгрөг
- ЯМААНЫ МАХ КГ – 8.500 төгрөг
- УУЦ – 500.000 төгрөг – 600.000 төгрөг

Архангай аймгийн Цахир сумын малчин: ХОТЫНХОН ААРУУЛ ЧИНЬ ГУРИЛТАЙ ЮУ? Л ГЭЖ ИХ АСУУЖ БАЙНА

Тус үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Цахир, Тариат, Хангай сумын малчид сүү, цагаан идээгээ борлуулж байна. Өнгөрсөн жилийн өдийд ааруулын үнэ тэнгэрт хадсан хэмээн нийслэлчүүд шүүмжилж байсан бол жил ирэх бүр үнэ нь нэмэгдэх сүү цагаан идээний үнэ ханшийг хэрэглэгчид хүлээн зөвшөөрчээ.
- ТАВГИЙН ИДЭЭ /25ш ааруул/ - 350.000 төгрөг – 450.000 төгрөг
- ААРУУЛ КГ – 35.000 төгрөг – 50.000 төгрөг
- СҮҮН ААРУУЛ КГ – 50.000 төгрөг
- ТОГООНЫ ӨРӨМ – 15.000 төгрөг – 35.000 төгрөг
- ЗӨӨХИЙ КГ – 45.000 төгрөг
- ШАР ТОС КГ - 55.000 төгрөг
- СҮҮ КГ – 8000 төгрөг
- ААРЦ КГ – 12.000 төгрөг

Цас, зуд ихтэй хахир, хүйтэн өвлийг даван туулж буй малчид нэг боодол өвсийг хамгийн багадаа 35 мянган төгрөгөөр худалдан авдаг байна. Өвс, тэжээлийн үнэ өндөр ийм нөхцөл байдалд сүү, цагаан идээний үнийг буулгах боломжгүйг малчид хэлж байлаа. Тэгвэл нөр их хүч, хөдөлмөрөөр бүтдэг тэдний хөдөлмөрийг ч нийслэлчүүд ойлгож, үнэ ханш харьцангуй боломжийн байгааг онцлов.

Нийслэлд өнөөдрийн байдлаар таван байршилд томоохон хэмжээний цагаан сарын нэгдсэн үзэсгэлэн худалдаа гарч байна. Ихэнх нь хоёрдугаар сарын 27,28-ны өдөр хүртэл үргэлжилж байгаа бол энэ сарын 15-аас эхлэх үзэсгэлэн худалдаануудын тов гарчээ.
Та сар шинийн холбогдолтой бүх төрлийн мэдээллийг 24 цагаар 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай...
(3).jpg)

