ЭНЭ ЖИЛИЙН ЦАГААН САРЫН БАЯРААР ЯМАР ДЭЭЛ ТРЕНД БОЛЖ БАЙНА ВЭ?
1900-1950 мэдээллийн лавлахаас Модон могой жилийн цагаан сарын дээл, үндэсний хувцасны тренд загварыг танилцуулж байна.
.jpg)
Нийслэлчүүдийн цагаан сарын бэлтгэл ажил эд өрнөж, цагаан сарын гоёлоо сонгох цаг хэдийнээ тулжээ. Мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс, Дэвших төрийн дээл, Тулах төрийн гутлаар сар шинийн өдрөөрөө гоёж, өвлийг өнтэй давсан баяраа хүндэтгэдэг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд монгол дээлийн загварыг орчин үеийн хувцасны хэв маягтай хослуулах болсон. Тэгвэл энэ жилийн цагаан сарын дээлний чиг хандлага Монгол үндэсний хийц, үндсэн хэв шинжийг тодотгосон “А” загвартай хүрээ дээл тренд болж байна.

Монголын нэгээхэн үнэт өв соёл болох 17, 18, 19, 20 зууны дунд үе хүртэл бидний өмсөж эдэлж хэрэглэж байсан "Хүрээ дээл хувцас" эргэн иржээ. Өнгөний хувьд засврын зөөлөн өнгөнүүд зонхилж байгаа бол тод өнгө залуу охидуудын сонирхлыг татаж байна.
Дээлний үнэ ханшийн хувьд загвар, хийц, материалаасаа хамаараад 450 мянгаас эхэлж байна. Чамин ганган загварын дээл, булган үсний оруулгатай малгайг чухалчилдаг байсан бол энэ жил нийтээрээ энгийн загварыг сонирхох болсныг үндэсний үйлдвэрлэгчид онцоллоо.


Сар шинийн лавлах 1900-1950 мэдээллийн лавлах нь дээл, хувцасны захиалга авч буй салон, оёдлын газрууд болон цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарч буй газруудын хаяг, байршлын мэдээллийг хэрэглэгчдэдээ өгч байна. Та цагаан сартай холбоотой бүх төрлийн мэдээллийг 24 цагаар 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай...
САР ШИНИЙН ЛАВЛАХ 1900-1950
(4).jpg)

