Мэдээлэл, лавлагааны үйлчилгээг монголд нэвтрүүлсэн үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлахын 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд 1900-1950 мэдээллийн лавлахаас “ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
1900-1950 мэдээллийн лавлах нь 2019 оноос “Англи хэлтэй, Монгол залуус” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, өдгөө 20 гаруй ажилтнаа хамруулан боловсролд тогтмол хөрөнгө оруулж иржээ. Бид улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих, оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлж байна. Сурлага сайтай, манлайлагч, Их, Дээд сургуульд суралцах хүсэлтэй ч сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчид манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан суралцагчдад дөрвөн жилийн хугацаанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгохоос гадна суралцангаа цалин авах боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай.
- Хөтөлбөрийг албан ёсоор зарлаж, өргөдлийг цахимаар хүлээн авна.
- Өргөдөл ирүүлсэн суралцагчдыг анхан шатны сонгон шалгаруулалтад хамруулж, шалгаруулалтын үр дүнг бүх оролцогчдод И-мэйлээр мэдэгдэх болно
- Шалгарсан суралцагчдыг хөтөлбөрийн өмнөх танилцах уулзалтад урьж, хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулна.
ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ОЮУТНЫ ТОО: Нийт 5 суралцагчийг тэтгэлэгт хамруулан, суралцах хүсэл эрмэлзлийг нь дэмжих болно.
ТЭТГЭЛГИЙН ШАЛГУУР НӨХЦӨЛ: Боловсролын шаардлага
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй байх
- Сурлагын голч оноо сайтай байх
- 25 хүртэлх настай байх
САНХҮҮГИЙН ШААРДЛАГА:
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Хүсэлт гаргах анкет - загварын дагуу бөглөсөн байх
- https://forms.gle/4XqLZpjuod8Qe8LV8
- Боловсролын гэрчилгээ - бүрэн дунд эсвэл түүнээс дээш боловсролын гэрчилгээ болон албан ёсны дүнгийн тодорхойлолт
- Санхүүгийн байдлыг нотлох баримт - сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг баталгаажуулсан холбогдох баримтууд
- Хувь хүний амжилтыг батлах баримт - ахлах сургуулийн төгсөх анги эсвэл их, дээд сургуульд суралцаж байх үеийн амжилтыг харуулсан бичиг баримтын хуулбар (энэ хэсэг нь нэмэлт материал байдлаар өгөх боломжтой)
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хүртэл цахимаар бүртгэл явагдана.
ТЭТГЭЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://forms.gle/4XqLZpjuod8Qe8LV8
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: 9944-4444