Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, англи хэлээр лавлагаа мэдээлэл өгдөг анхны лавлах төв болохоор зорин ажиллаж буй 1900-1950 мэдээллийн лавлах 2019 оноос "Англи хэлтэй монгол залуус" төслийг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд төсөл амжилттай хэрэгжиж тус лавлахын 20 гаруй ажилтан хамрагдсан байна.Тэгвэл 1900-1950 мэдээллийн лавлах 15 жилийн ойгоо тохиолдуулан "Англи хэлтэй монгол залуус" төслийг үргэлжлүүлж лавлах төвийнхөө 50 ажилтанг Филиппин улсад сургахаар бэлтгэж байна. Тэдний нэг бол 1900-1950 мэдээллийн лавлахад 2013 оноос хойш тасралтгүй ажилласан мэдээллийн ажилтан А.Мөнх юм. Ингээд Филиппин улсад англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, байгууллагынхаа мэргэшсэн боловсон хүчин болохоор бэлтгэгдэж буй А.Мөнхтэй ярилцлаа.
Сайн байна уу? Юуны өмнө танд Филиппин улсад суралцахаар болсонд баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
-Маш их баярлалаа. Филиппин улсад суралцах 2020 оны анхны ажилтан болж сонгогдсондоо сэтгэгдэл их өндөр байна. Удахгүй явах гэж байгаа учраас хувийн бэлтгэлээ базаагаад байж байна. Тэнд очоод англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин улсад байрлах CALL CENTER-үүдийн үйл ажиллагаатай танилцах болсондоо туйлын баяртай байна. Энэ том боломжийг олгосон байгууллагынхаа удирдлагуудад маш их баярлалаа гэж хэлмээр байна.

1900-1950 мэдээллийн лавлахад хэддэх жилдээ ажиллаж байгаа вэ? Филиппин улсад суралцах тухай мэдээг сонсоод яаж хүлээж авсан бэ?
-Мэдээж маш их баярлаж, догдолж хүлээж авсан. Миний хувьд 1900-1950 мэдээллийн лавлахад анх 2013 оны долдугаар сард ажилд орж байсан. Тухайн үед оюутан байсан учраас хичээлийнхээ хажуугаар хийх боломжтой ажил хайж яваад 1900-1950 мэдээллийн лавлахтай холбогдож байлаа. Анх шөнийн ээлжинд ажилладаг байсан бол их сургуулиа төгсөөд өдрийн ээлжинд ажиллаж, цаашлаад ээлжийн ахлахаар ажиллах болсон. Миний хувьд кадастрын инженер мэргэжилтэй. Нутагтаа очиж мэргэжлээрээ ажиллах боломжтой байсан ч өөрийнхөө хүслээр 1900-1950 лавлахад ажиллахаар үлдсэн. Өсч хөгжих боломж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр манай байгууллага үргэлж дэмждэг учраас өнөөдрийг хүртэл 1900-1950 гэх энэ том айлын нэг хэсэг нь болоод ажиллаж байна.

Өөртөө ямар зорилго тавьсан байгаа вэ?
-Миний хувьд 1900-1950 лавлахын дотоодын хэлний сургалтад хамрагдсан. Тодорхой хэмжээний шалгалт, сорилтыг давж Филиппин улсад суралцах эрхээ авсан. Мэдээж өөртөө хэд хэдэн зорилго тавьсан. Тодруулбал хэлний мэдлэгээ академик түвшинд хүргэх, мөн Филиппин улсад байрлах олон улсын CALL CENTER-үүдийн үйл ажиллагаатай танилцаж туршлага хуримтлуулах зэрэг хэд хэдэн зорилготой явж байгаа. Энэ дашрамд 1900-1950 лавлахын хамт олны итгэлийг алдалгүй их зүйлийг сурч мэдэж ирнээ гэж хэлмээр байна.

Филиппин Улсыг судалсан уу? Англи хэл сурахад хэр тохиромжтой орон юм бэ?
-Филиппин улс бол англи хэлний хэрэглээгээрээ дэлхийд гуравт ордог цор ганц Азийн орон. 100 гаруй сая хүн амтай. Нийт хүн амын 90 гаруй хувь нь англи хэлээр ярьдаг юм билээ. Дээр нь газар зүйн байршилаараа Монгол Улстай хамгийн ойр оршдог. Англи хэлийг албан ёсны хоёрдогч хэлээ болгосон орон. Ийм учраас Филиппин улсад англи хэл сурах хамгийн тохиромжтой улс гэж тодорхойлдог юм билээ.

Энэ жил 1900-1950 мэдээллийн лавлах 15 жилийн ойтойгоо золгож байна. Ойн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд ямар санагдаж байна вэ?
-2020 он бол 1900-1950 лавлахын маань хувьд маш чухал жил. Бид 15 жилийн ойгоо тохиолдуулан англи хэлээр лавлагаа мэдээлэл өгдөг анхны лавлах төв болохоор зорин ажиллаж байна. Миний хувьд энэ томоохон ажилд гар бие англи хэлээр лавлагаа өгдөг мэдээллийн ажилтан болохоор бэлтгэгдэж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. Мөн "Англи хэлтэй монгол залуус" төсөлд хамрагдсан ажлын хамт олон, ах эгч нартаагаа зэрэгцэн Филиппин улсад суралцах болсондоо баяртай байна.

Монголд англи хэлээр лавлагаа мэдээлэл өгөх хэрэгцээ шаардлага хэр байгаа вэ?
-Хэрэгцээ шаардлага маш их байгаа. Монгол Улс аялал жуулчлалын орон болж жилд хоёр сая жуулчин хүлээж авах тухай ярьдаг. Дэлхийн хаана ч байхгүй өв соёл, уламжлалт зан үйл , үзэсгэлэнт байгаль гээд гадны жуулчид манай орныг маш их сонирхож ирдэг. Аяллын компаниудаар дамжуулан ирэх жуулчид олон байдаг ч бие дааж ирдэг жуулчид их байдаг. Өнгөрсөн хугацаанд гадны жуулчид биднээс тусламж хүсч манай лавлахад холбогдох тохиолдол их байсан учир дэлхийн хэл болсон англи хэлээр лавлагаа мэдээлэл зайлшгүй өгөх шаардлага бидэнд байгаа. Тиймдээ ч 1900-1950 мэдээллийн лавлах маань ирэх тавдугаар сараас англи хэлээр лавлагаа мэдээллийг өгч эхлэхээр болсон байгаа юм.

Ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье!