19001950 ЛАВЛАХ ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДЭЛХИЙД НЭР ХҮНДТЭЙ “ERP” СИСТЕМИЙГ БҮРЭН НЭВТРҮҮЛЖ ДУУСЛАА
Бизнесийн байгууллагууд өрсөлдөөнд давуу талыг олохын тулд технологид суурилсан цоо шинэ шийдлийг бизнестээ нэвтрүүлэхийг дижитал эрин шаардаж эхэлсэн. Энэ ч үүднээс Монголын топ аж ахуйн нэгжүүд ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж цогц програм хангамжыг бий болгосоор байна. Үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлахын хувьд эко системд суурилсан цахим үйлчилгээнд шилжих зорилгын хүрээнд 2019 оноос ERP системийг цогцоор нь нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Тэгвэл дэлхийд нэр хүндтэй ERP системийг үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлах салбартаа анхдагч болон амжилттай нэвтрүүлж дууслаа.
ERP системийг ашиглаж цогц програм хангамжтай болсноор байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, автоматжуулах ,Уламжлалт цаасан суурьт үйл ажиллагааг халж, дижитал системд шилжих, Байгууллагын уялдаа холбоо сайжирч, нэгдсэн мэдээллийн системтэй болох Ажилчдын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажилтнуудын дунд нээлттэй уур амьсгал бий болгох зэрэг олон давуу талыг бий болгох юм.
1900-1950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЭНХ-АМГАЛАН
Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын топ компаниудад нэвтэрсэн ERP системийг өөрийн байгууллагадаа бүрэн нэвтрүүлж дууслаа. Хамгийн гол нь бид нар анх удаа энэ систем нэвтэрсэн байгууллагуудаас өөрсдийн захиалгаар цалингийн дашбоард болон мобайл аппликэйшн хувилбаруудыг захиалж хийлгэлээ. Ингэснээр ажилтан албан хаагчид маань орон зай цаг хугацаанаас үл хамаараад цахим сайт болон мобайл аппликэйшнээр дамжуулаад өөрт хэрэгтэй мэдээллийг онлайн хэлбэрээр авах боломж бүрдэж байгаа юмаа.
АСТЕРИСК ТЕХНОЛОЖИ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ӨНӨРЖАРГАЛ
Хоёр талаасаа нилээн хүчин чармайлт гаргаж бүтэн жилийн турш нэвтрүүлэлт явсаар байгаад одоо дуусч байна. ERP нэвтэрч байгаа энэ үе бол эхний алхам, цаашлаад байгууллага хөгжихийн хирээр ERP хөгжих шаардлага гардаг. Шинэ боловсон хүчин орно гарна гээд янз бүрийн үйл ажиллагаанд ERP тасан зохицож танай нэг эд эс болтлоо шингэх ёстой. Тэгэхээр бидний хувьд хамтын ажиллагаа цаашдаа үргэлжилнэ.
1900-1950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХЫН САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГА Г.ИДЭР
Гар аргаар санхүүгийн үйл ажиллагаа болон цалинг боддог байсан бол Смарт онлайн системрүү шилжсэн байгаа. Энэхүү системд шилжсэнээр манай санхүүгийн үйл ажиллагаа интернэт орчинд хаанаас ч ажлаа хийж гүйцэтгэх, ажилтнуудынхаа цалинг бодож олгох, ажилтнууд онлайн байгаа газраасаа цалингаа үзэж хянах боломж бүрдсэн.