Манай улсад шинэ короновирусын анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын хуралдаанаар бага насны хүүхэдтэй ээжүүдийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг өмчийн хэлбэр харгалзахгүй даалгасан. Дээрх шийдвэрийн хүрээнд 1900-1950 мэдээллийн лавлах дотооддоо зохицуулалт хийн иргэд үйлчлүүлэгчиддээ чирэгдэлгүй, тэдэнд үйлчлэх үйлчилгээний ажлыг тасалдуулахгүйгээр ажилтнуудаа гэрээсээ ажиллах боломжоор хангажээ.
Ингэхдээ технологийн давуу талыг ашиглан ҮҮЛЭН системд /Cloud Computing/ суурилсан мэдээлэл лавлагааны үйлчилгээг үзүүлж байна. 19000-1950 мэдээллийн лавлах ЦАР ТАХЛЫН халдварт эрсдэлээс ажилчдаа хамгаалж, гэртээ тав тухтай орчинд хэрэглэгчиддээ бүх төрлийн мэдээлэл лавлагааг өгч ЦАЛИНТАЙ, АЖИЛТАЙ байх боломжийг давхар олгож байна.

У.ЭНХТУУЛ 1900-1950 ЛАВЛАХЫН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН
ГЭРЭЭСЭЭ АЖЛАА ХИЙХ ИХ АМАР ЮМ БАЙНА
ГЭРЭЭСЭЭ АЖЛАА ХИЙХ ИХ АМАР ЮМ БАЙНА
-Гэрээсээ ажлаа хийх ямар байна вэ?
Миний хувьд бага насны хүүхэдтэй. Гэртээ хүүхдүүдтэйгээ хамтдаа ажиллах нь илүү сэтгэл амар байдаг юм байна. Хүүхдэдээ анхаарлаа хандуулна, хажуугаар нь гэрийнхээ ажлыг амжуулна, ажлаа давхар хийж байгаа болохоор олон давуу талтай юм. Ер нь гэртээ байгаа болохоор их тохитой сайхан байна.
-Ихэвчлэн ямар төрлийн лавлагаа мэдээллийг асууж байна вэ?
Цаг үетэй холбоотой хүнс, худалдааны төвүүд болоод ажиллаж байгаа газруудын цагийн хуваарийн талаарх мэдээллийг түлхүү асуудаг. Мөн цар тахалтай холбоотой нөхцөл байдлын мэдээллийг асууж байна.
-Та бүхний хувьд лавлагаа мэдээлэл өгснийхөө дараа байнга зөвлөмж хэлдэг юм байна? Иргэдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Бидний хувьд хэрэглэгчиддээ лавлагаа өгснийхөө араас гараа тогтмол угааж, маскаа зүүж хэвшихийг сануулдаг. Энэ нь ч үр дүнгээ өгдөг гэдэгт итгэдэг. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан биднийг гэрээсээ ажлуулж байгаа. Тиймээс иргэд та бүхэн ч гэсэн аль болох гэрээсээ гаралгүй хэрэгтэй лавлагаа мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай гэж хэлмээр байна.

Р.СОНГУУЛЬ 1900-1950 ЛАВЛАХЫН МЭРГЭЖИЛТЭН
ХҮҮХДҮҮДЭЭ ХАРААД АЖЛАА ХИЙХЭЭР СЭТГЭЛ ТАЙВАН БАЙДАГ

-Гэрээсээ ажиллахын давуу талыг хэлээч?
Манай байгууллагын зүгээс ажилтнуудаа гэрээс нь ажлаа хийх боломжийг олгож байгаад маш их баяртай байгаа. Гадуур өвчин тархах эрсдэлтэй байгаа энэ үед гэртээ үр хүүхдүүдтэйгээ хамт ажиллах нь маш таатай байна. Миний хувьд бага насны 2 хүүхэдтэй. Сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа болохоор хүүхдүүд маань яаж байгаа бол гээд арагшаа байнга санаа зовдог байсан. Харин одоо санаа зовох зүйлгүйгээр, гадуур гарахгүйгээр ажлаа хийж байгаа болохоор сэтгэл тайван байгаа. Байгууллагын зүгээс ажиллах тоног төхөөрөмжийг бүрэн хангаад өгсөн. Тиймээс техник технологийн хувьд ямар нэгэн асуудал үүсэхгүйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн болохоор амар байгаа.
-Автомашин болоод иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, ихэнх газрууд ажиллахгүй байгаа энэ үед хэрэглэгчиддээ хандаж юу гэж хэлэх вэ?
Эрсдэлтэй цаг үед иргэд маань гадуур гарч цаг алдалгүй манай лавлахаас бүх төрлийн лавлагаа мэдээллээ аваарай. Өөрсдийнхөө эрүүл мэндийг битгий эрсдэлд оруулаарай гэж хэлмээр байна. Бусад байгууллагуудын хувьд ч боломжтой бол ажилчдаа гэрээс нь ажлуулах нь зүйтэй юм шиг санагдаж байна. Энэ бол ажилчдынхаа нийгмийн талаас нь анхаарч байгаагийн том илрэл гэж бодож байна.
-Гэртээ ажиллах ямар байна вэ? Таны хувьд өөрийгөө эрсдлээс яаж хамгаалж байгаа вэ?
Мэдээж хорио цээртэй байгаа болохоор аль болох гадуур гарахгүйг хичээж байгаа. Энэ боломжийг ч манай байгууллагын удирдлагууд олгож өгсөнд талархаж байна. Гэрээсээ ажлаа хийгээд цалинтай, ажилтай дээр нь нийгмийн даатгалаа төлөөд явж байна гэдэг миний хувьд хамгийн том давуу тал гэж харж байна. Үр хүүхдээ ч гэсэн хамгаалж байгаа нэгэн хэлбэр гэж бодож байна.

ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ - ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛЪЯ