Монгол Улсын такси үйлчилгээний бодлогыг тодорхойлох хамгийн том такси дуудлагын төвүүд болох 1900 1950 Улаанбаатар такси транспорт сервис компаниуд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар 2 байгууллагын 500 гаруй жолооч, алба хаагчдийн ажлын байрыг хадгалан авч үлдэх чухал ач холбогдол, давуу талтай юм. Мөн тус дуудлагын төвүүд нь стандарт хэмжилзүйн газраар баталгаажсан тоолуураар үйлчилдэг нийтийн тээврийн бүртгэлийн санд бүртгэлтэй алба ёсны такси компаниуд юм.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар иргэдэд соёлтой, осол зөрчилгүй , зорчигчдийн эрх ашигт нийцүүлсэн үйлчилгээ үзүүлэх, дагаж мөрдөх хууль, тогтоомж, дүрэм, журам стандартын хэрэгжилтийг хангахад гол зорилго нь оршиж байгаа юм. Мөн короновируст халдвар тархсан онцгой үед 1800-1950 утсанд холбогдож энгийн утасны тарифаар такси дуудах боломжийг үйлчлүүлэгч нартаа олгож байна.