Сүүлийн үед иргэдийн хамгийн их хэрэгцээтэй үйлчилгээний нэг бол лавлах утасны мэдээллийн үйлчилгээ билээ. Тэгвэл энэ салбартаа тэргүүлэгч "1900-1950 мэдээллийн лавлах"-ын 13 жилийн ой энэ жил тохиож байна. Тус лавлахын мэдээллийн ажилтан Р.Сонгуультай ажил мэргэжлийнх нь онцлогийн талаар ярилцлаа.
Та лавлах утасны мэдээллийн ажилтнаар хэдэн жил ажиллаж байгаа вэ?
Удахгүй улс тунхагласны баяраар манай байгууллагын арван гурван жилийн ой тохиох юм. Монголын ууган лавлахуудын нэг шүү дээ. Одоо бид тэргүүлэгч нь болсон. Би энд ажиллаад арван хоёр жил болж байна.
Та лавлах утасны мэдээллийн ажилтнаар хэдэн жил ажиллаж байгаа вэ?
Удахгүй улс тунхагласны баяраар манай байгууллагын арван гурван жилийн ой тохиох юм. Монголын ууган лавлахуудын нэг шүү дээ. Одоо бид тэргүүлэгч нь болсон. Би энд ажиллаад арван хоёр жил болж байна.
Хүмүүс ямар мэдээлэл түлхүү асуудаг вэ?
Дийлэнх лавлагааг маань аж ахуй нэгж албан байгууллагын утас, хаяг, байршил лавлагаа мэдээлэл эзэлдэг. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж дугаарын хязгаарлалт, валютийн ханш хэлбэлзэлтэй үед ханшийн мэдээлэл зэргийг асуудаг бол баяр ёслолын үеэр пицца тахиа захиалга, такси үйлчилгээ,үзвэр үйлчилгээний тасалбар, цагийн хуваарийг асууж, тасалбар хүргэлтийн үйлчилгээ авдаг.
Лавлах утас гэхээр гар утасны нэгж гүйлгэх зорилготой л газар гэж ойлгох хүмүүс бий шүү?
Ер нь тийм ойлголт хүмүүсийн дунд байдаг байсан. Тийм зорилготой ажилладаг лавлах утасны газар гэж байхгүй л болов уу. Хүмүүс нэг байгууллагын утас, хаягийг олж мэдэхийн тулд олон газраар явж, түгжрэлд зогсож, бензин тос, цаг заваа их гарзаддаг. Тэр бүхнийг лавлах утаснууд хэмнэж өгдөг гэж би боддог.
Лавлах руу юм л бол залгаж холбогддог хүмүүс байна биз?
Тийм хүмүүс олон шүү. Залгаж орж ирчихээд “Танай ажилтан Сонгуультай ярья” гэнэ. Эсвэл миний дуу хоолойг шууд таниад “Сайн уу, Сонгууль аа” гэнэ. Бүр сүүлдээ нэг нэгнээ дуу хоолойгоор нь таньдаг болчихдог юм.
Хүмүүс сүүлийн үед ямар газруудын утас, хаягийг их асууж байна вэ?
Энэ сар бол баярын амралт ихтэй сар байгаа учраас баярын үйлчилгээтэй холбоотой мэдээлэл түлхүү асууж байна. Баяраар ажиллах банкууд, үзвэр үйлчилгээний газрууд гээд л шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан шинэ жилийн ресторан захиалга, шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа газрууд, гоёлын даашинз худалдаа зэрэг. Мөн сая улсын бүртгэлийн зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн холбоотой мэдээлэл их тодруулж асууж байна.
Түүхэнд үлдэхүйц онцлох үйл явдалтай өдрөөр та ажиллаж байсан уу?
Ажиллаж байсан. Тэр өдөр хүмүүс “Талбай дээр юу болж байна вэ”, “Хүмүүс яаж баярлаж байна вэ” гэж асууж байж билээ. Тэгэхэд холбогдсон бараг бүх хүн сайхан ааштай, сэтгэл өөдрөг байсан нь дуу хоолойноос нь мэдрэгдэж байсан.
Таны хувьд хамгийн сэтгэлд үлдсэн ямар лавлагаа байсан бэ?
Би лавлахын мэдээллийн ажилтан гэдгээрээ алхам тутамдаа баярладаг. Хүнд үнэхээр хэрэгтэй байгаа зүйлийг нь олоод хэлээд өгөхөд хариу талархал илэрхийлэхэд нь маш их баярладаг. Алхам тутамдаа л хүмүүсийн баярлалаа гэх үгнээс энерги авч явдаг даа. Нэг эмэгтэй уйлаад залгасан. Би гурван хүүхэдтэй, ажил хийх боломжгүй. Хаашаа хандахаа мэдэхгүй байна. Надад туслаач, өөрийн гэсэн гэр оронтой болох гэсэн юм, энэ тухайгаа харьяа хороо, дүүргийнхэндээ дуулгатал ер тоосонгүй. Хоёр, гурван жил ингэж хэцүү амьдарч байна гэж учраа хэлж билээ. Түүний ярихыг сонсоод би уяраад дагаж уйлсан. Тэгээд хэд хэдэн төрийн бус байгууллагуудын утсыг олж өгсөн юм. Дараа нь тэр эгчийн талаар сураглахад төрийн бус байгууллагынхан тусалж гэр оронтой болгосон гэж дуулдсан шүү.
Таны хувьд хамгийн сэтгэлд үлдсэн ямар лавлагаа байсан бэ?
Би лавлахын мэдээллийн ажилтан гэдгээрээ алхам тутамдаа баярладаг. Хүнд үнэхээр хэрэгтэй байгаа зүйлийг нь олоод хэлээд өгөхөд хариу талархал илэрхийлэхэд нь маш их баярладаг. Алхам тутамдаа л хүмүүсийн баярлалаа гэх үгнээс энерги авч явдаг даа. Нэг эмэгтэй уйлаад залгасан. Би гурван хүүхэдтэй, ажил хийх боломжгүй. Хаашаа хандахаа мэдэхгүй байна. Надад туслаач, өөрийн гэсэн гэр оронтой болох гэсэн юм, энэ тухайгаа харьяа хороо, дүүргийнхэндээ дуулгатал ер тоосонгүй. Хоёр, гурван жил ингэж хэцүү амьдарч байна гэж учраа хэлж билээ. Түүний ярихыг сонсоод би уяраад дагаж уйлсан. Тэгээд хэд хэдэн төрийн бус байгууллагуудын утсыг олж өгсөн юм. Дараа нь тэр эгчийн талаар сураглахад төрийн бус байгууллагынхан тусалж гэр оронтой болгосон гэж дуулдсан шүү.
Өнгөрсөн хугацаанд тантай холбогдсон хүмүүс ямар газрын утсыг хамгийн их асууж байсан бэ?
Төрийн байгууллагуудын хаягийг их асуудаг юм. Тэр талын мэдээлэл нь хомс байдаг юм билээ. Барилгын талбайн X, XII байр, банкнуудын хаягийг асууна. Бас Замын цагдаагийн газрын хаягийг их асуудаг юм. Гурвалжингийн гүүрийг даваад байдаг “Хөсөг трейд”-ийн хаяг, утсыг их лавлана.
Мэдээлэл авах гэж биш уйдаагаа гаргах гэж залгадаг хүмүүс байдаг уу?
Байлгүй яахав. “Юу байна, сонин сайхан их үү” гэж асуугаад “Валютын ханш хэд байна вэ”, “Цаг агаар хэр байх вэ” гээд л зугаацаж ярьж байгаа нь анзаарагддаг юм. “Та өөр юу лавлах вэ” гэвэл “Утасныхаа дугаарыг өгчих" гэнэ. Лавлахын ажилтан тухайн хүний дэргэд байж чаддаггүй ч эгзэгтэй үед нь тусалж чаддаг гэж боддог. Дуу хоолойноос нь тэр хүнийг яарч сандран бачимдсан байгаа нь мэдэрнэ. “Цагдаа дуудъя”, “Түргэн тусламж дуудаад өгөөч” гэсэн тохиолдол зөндөө бий. Цаана нь согтуу хүн орилж хашгичин юм шидэлж байхад наана нь эмэгтэй хүн утсаараа "Хүчирхийллийн эсрэг төв"-ийн утсыг лавлах зэрэг иймэрхүү явдал олон тохиолддог юм.
Инээд хүргэмээр юм лавладаг байлгүй, хүмүүс?
“Том амортизатор” гэдэг нэртэй газрыг “Том хамартай Зориг оо” гэж асуух нь бий. “Ионсей” эмнэлгийг Онсэй, Монсэй гээд л дөхүүлээд л лавлаж гарна даа. Өглөөгүүр хүмүүс ихэвчлэн такси дуудна. Эмнэлгүүдийн цахим бүртгэл онгойх цагийг асууна. Өдөр тийшээ төрийн бус байгууллагуудын утсыг лавлана. 15 цагаас хойш такси дуудуулна. Тэгээд байгууллагуудын тарах цагийг асууна. Орой бол хоолны газар, үзвэр үйлчилгээ, кино театруудын утсыг лавлана. Үдшээр зочид буудал, диско клуб, пицца, тахиа захиалгын утас асуудаг юм.
Хамгийн ачаалалтай өдөр хэзээ вэ?
-Арван хоёрдугаар сарын 31. Пицца, чикен захиалга, байгууллагуудын ажиллах хуваарь, өвлийн өвгөн, бэлэг захиалгын утас авдаг. Монголчууд маань аливаа зүйлийн цагийг нь тулгаж хийдэг зантай болохоор ч тэр үү оны сүүлийн өдөр их ачаалалтай байдаг юм. Цагаан сараар харьцангуй тайван. Битүүний оройноос эхлээд л шинийн нэгний өглөө хүртэл “Ууцаа яаж тавих вэ”, “Хэвийн боовоо хэдэн үеэр өрөх вэ” гээд л асууна. Лавлах үйлчилгээ гэдэг бол хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй юм аа гэдэг нь дээрх жишээнүүдээс харагдах болов уу гэж бодож байна. Хүмүүсийн цаг завыг хэмнэдгээрээ буянтай ажил хийж байна гэж боддог юм. Хүүхдийнхээ үсний найрыг хийх гэж байгаа залуу эцэг эхчүүд холбогдоод “Хүүхдийнхээ үсийг аль талаас нь эхэлж авах вэ” гээд л зөвлөгөө авна шүү дээ.
Орон нутгаас танайх руу холбогдох нь хэр вэ?
-Есдүгээр сарын нэгэн дөхөөд ирэхээр хүмүүс их холбогддог. Байрны зар, худалдааны төвүүдийг лавлана. Анх удаа хотод ирж байгаа оюутнууд элсч орсон сургуулиа мэдэхгүй. Сургуулийнхаа хаягийг их асууна. Зарим нь хотод орж ирээд ертөнцийн зүгээ алдчихна. Баруун зүг нь аль вэ гэж асуух нь бий. Тэр бүхэнд чин сэтгэлээсээ туслахсан, заагаад өгчихсөн гэж хичээнэ.
Та ямар мэргэжилтэй вэ?
-Би бага ангийн багш мэргэжилтэй. Сургуулиа төгсчихөөд удаагүй байлаа. Хүүхэд маань нялх. Нэг найз маань “Тэнд нэг лавлах нээгдсэн гэнэ. Хүн шалгаж авч байгаа гэсэн. Очиж үзээч” гэж зөвлөсөн юм. Тэгээд 1950 лавлахад ажилд орж байлаа. Бид 4-н ээлжээр ажилладаг болохоор ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлэх боломж их байдаг нь сайхан.
-Ярилцсанд баярлалаа.