Компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь хүний нөөц юм. Хүний нөөц нь байгууллагын бусад нөөцүүдийг бодвол баялаг, үйл ажиллагаанд оролцохын хирээр улам бүр хөгжин дэвшиж байдаг капитал. Тэгвэл бид энэ удаагийн ярилцлагын буландаа ажилтан бүрийнхээ авьяас чадварыг хөгжүүлж, хүний нөөцийн цогц системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадсан 1900-1950 мэдээллийн лавлахын хүний нөөцийн мэргэжилтэн Р.Сонгуулийг урилаа.
Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе! Ярилцлагаа 1900-1950 мэдээллийн лавлах хүний нөөцийн ямар бодлого хэрэгжүүлдэг талаар эхлүүлье?
Сайн байна уу? Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе! Бид хүний нөөцийн бодлогоороо ажилтан бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежменттэй хослуулж, бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгохыг зорьдог. Ингэхдээ ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг идэвхитэй дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадварыг бий болгох таатай нөхцлийг олгож ирсэн. Тухайлбал бид ажилтнаа байнгын сургалтанд хамруулж, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлдэг. Мөн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг нийт ажилтнууддаа нээлттэй танилцуулж, хөдөлмөрийн харилцааны холбогдох хуулиудыг чанд баримталж ажилладаг. Мэдээж хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх шаардлага тулгардаг. Энэ бол тухайн ажилтны ажилдаа дуртай байх гол шалтгааны нэг гэж бид үздэг л дээ. Цаашлаад тухайн ажилтан мэргэжлээрээ өсөж хөгжих боломжийг олгодог байгаа.
Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе! Ярилцлагаа 1900-1950 мэдээллийн лавлах хүний нөөцийн ямар бодлого хэрэгжүүлдэг талаар эхлүүлье?
Сайн байна уу? Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе! Бид хүний нөөцийн бодлогоороо ажилтан бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежменттэй хослуулж, бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгохыг зорьдог. Ингэхдээ ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг идэвхитэй дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадварыг бий болгох таатай нөхцлийг олгож ирсэн. Тухайлбал бид ажилтнаа байнгын сургалтанд хамруулж, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлдэг. Мөн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг нийт ажилтнууддаа нээлттэй танилцуулж, хөдөлмөрийн харилцааны холбогдох хуулиудыг чанд баримталж ажилладаг. Мэдээж хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх шаардлага тулгардаг. Энэ бол тухайн ажилтны ажилдаа дуртай байх гол шалтгааны нэг гэж бид үздэг л дээ. Цаашлаад тухайн ажилтан мэргэжлээрээ өсөж хөгжих боломжийг олгодог байгаа.
Хүний нөөцөө хэрхэн бэлтгэдэг вэ?
1900-1950 мэдээллийн лавлах нь хүний нөөцийн бодлогодоо ажилдаа сэтгэл, зүтгэлтэй мэргэшсэн ажилтан бэлдэхийг зорьж ажилладаг. Хүн шинэ ажилд ороод шууд дасан зохицоход хүндрэлтэй байдаг. Тиймээс бид 1900-1950 мэдээллийн лавлахад ажиллахыг хүссэн хүмүүсийг “Сургалт хөгжүүлэлтийн алба”-аараа дамжуулсан сургадаг байгаа. Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч бидэнд 10 хуруугаар стандартын дагуу шивэх, мэдээллийн сан бааз дээр ажиллах зэрэг чадвартай хүн хэрэгтэй байдаг. Яг тэр чадварыг манай сургалт хөгжүүлэлтийн алба ажилтан бүрт эзэмшүүлж байна.
1900-1950 мэдээллийн лавлахын хувьд ажилтнуудаа чадавхижуулж, мэргэшүүлэх чиглэлээр ямар ажлууд хэрэгжүүлж байна вэ?
Ажлын байрууд өөрчлөгдөн хувьсаж, тэдгээрт тавигдах ур чадварууд өөрчлөгдөхийн хэрээр тухайн ажлын байранд тохирсон зөв хүнийг олж, ажилд авах нь улам л хэцүү болж байна. Бидний хувьд “Сургалт хөгжүүлэлтийн алба”-ныхаа үйл ажиллагаанд тулгуурлан мэргэшлийн ур чадварын сургалтыг шинээр ажил горилогчиддоо болон хуучин ажилтнууддаа тогтмол явуулсаар ирсэн. Бид олон улсын лавлах төвийн стандартыг судлах, нэвтрүүлэх зорилгоор үе шаттай ажлуудыг хийсээр байна. Ингэхдээ ажилтнуудынхаа дунд ажлын байран дахь Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Англи хэлний цогц сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Одоогийн байдлаар дотоод сургалтад 5 дахь групп маань хамрагдаж амжилттай төгсөөд байна. Бид амжилттай төгсөгчдөөсөө “Масс академи”-аар дамжуулан Филиппин улсын томоохон хэлний сургуулиудад тогтмол суралцуулж байгаа. Одоогийн байдлаар манай лавлахын 15 ажилтан Филиппин улсад суралцахаас гадна тэнд байрлах 200 гаруй "International call center"-үүдэд дадлага хийж, туршлага хуримтлуулж байна. Тэд англи хэлний академик түвшний мэдлэгтэй болохоос гадна олон улсын call center-үүдийн сайн туршлага хуримтлуулаад ирж байна. Амжилттай төгсөгчид англи хэлний мэргэжлийн сертификат болон ажил байдлын тодорхойлолттой ирдэгээрээ давуу талтай. Бид ажилтнуудаа ингэж чадавхижуулснаар олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Филиппин улсад олон сар гэрээсээ хол сурч, ажиллаж байгаа ажилтнуудаа байгууллагын зүгээс 3 сар тутамд эргэлтээр очиж, хамт олны сэтгэлийн мэндчилгээ, ар гэрээс нь дамжуулсан захиа зэргээр бэлэг барьдаг. Үр хүүхэд, гэр бүлээсээ тодорхой хугацаагаар хол байгаа тэдэнд монголоос авчирсан хүнсний бүтээгдэхүүн, хамт олны мэндчилгээ зэрэг нь маш их сэтгэлийн дэм болж чаддаг.
Энэ ажил бол 1900-1950 мэдээллийн лавлах 15 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр юм. Бид энэ хөтөлбөрөө цаашид амжилттай үргэлжлүүлж 50 гаруй ажилтнуудаа Филиппин улсад суралцуулах зорилго тавин ажиллаж байна. Ингэснээр 1900-1950 мэдээллийн лавлах 2020 оны тавдугаар сараас эхлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын түвшинд хүргэж англи хэлээр лавлагаа мэдээллийг өгч эхлэх юм.
Шинээр хүний нөөцийн цогц програм болох ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн гэсэн. Энэ системийн давуу тал нь юу вэ?
“ERP system” нь хүний нөөц, санхүүгийн хосолмол систем гэж ойлгож болно. Уг систем маань байгууллагын санхүү нягтлан бодох бүртгэлийн бүхий л үйл ажиллагааг хөнгөвчилөх, Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон сангийн яам, бусад холбогдох газруудаас гаргасан дүрэм, журмын хүрээнд хөтлөн явуулах боломжийг хангасан, цогц модулиудтай, онлайн програм хангамж юм. Мөн хүний нөөцийн сонгон шалгаруулалтаас эхлээд тэднийг сургах, хөгжүүлэх, идэвхижүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, удирдах, ажлаас чөлөөлөгдөх хүртэлх бүхий л үйл явцыг удирдах, 100% вебэд суурилсан, мобайл аппликейшн бүхий онлайн программ хангамж. Энэхүү системийг нэвтрүүлснээр байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдал хангагдаж, шийдвэр гаргах уялдаа холбоо сайжирч, байгууллагын бусад нэгж хэлтэстэй хамтран ажиллахаас гадна хуучны олон файлуудыг цогц байдлаар нэгтгэснээрээ давуу талтай байдаг юм. Бид 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн "ERP system"-ийг бүрэн хэрэглээндээ нэвтрүүлсэн. Үүгээр зогсохгүй 15 жилийн ойн баярын хүрээнд өөр олон төрлийн Application-ыг зах зээлд нэвтрүүлхээр зорин ажиллаж байна.
1900-1950 мэдээллийн лавлахад ажиллахын давуу талыг юу гэж хэлэх вэ? Өсөн дэвших ямар боломжуудыг олгодог вэ?
Бид ажилтан бүрийнхээ авъяас чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний санаачлагыг дэмжих, урамшуулах, зорилгоо хэрэгжүүлэх эрмэлзэл төрүүлэх, дэмжлэг үзүүлэх, ажиллах таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Тиймдээ ч 1900-1950 мэдээллийн лавлахад ажиллахын давуу тал их байдаг гэж би хувьдаа дүгнэдэг. Тухайлбал:
Уян хатан ажлын цаг: Ажилтнуудынхаа тасралтгүй суралцах, өсч хөгжих хүсэл эрмэлзлэлийг дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг чадвараа дээшлүүлэх таатай нөхцлийг олгох зорилгоор ажилтнуудынхаа ажиллах ээлжийн хуваарийг зохицуулж өгдөг.
Өсөн дэвших боломж нөхцөл: Бид ажилтнаа байнгын сургалтанд хамруулж, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлдэг. Энэ хирээрээ ч манай байгууллага салбар дотроо өсөн дэвших боломж нөхцлийг шударгаар олгодог.
Дотоод гадаадын сургалтанд хамрагдах: Өмнө нь дурьдсан Англи хэлний гадаад дотоод сургалтууд болон “Сургалт хөгжүүлэлтийн алба”-наас зохион байгуулдаг тогтмол сургалтууд, мөн сар бүр зохион байгуулдаг “Смарт воркинг” үйл ажиллагаанд олны танил хүмүүсээс хувийн амьдрал, гэр бүл, зөв хооллолт, сэтгэлзүй гэх мэт чөлөөт сэдвүүдээр тогтмол лекц, сургалтуудыг зохион байгуулдаг. Үүнээс гадна олон бүсгүйчүүд ажилладаг байгууллага учраас нийт ажилтнуудаа эмэгтэйчүүдийн эмнэлэг болон эрүүл мэндийн ерөнхий үзлэг оношилгоонд хамруулдаг. Мэргэжлийн онцлогоос шалтгаалан чих хамар хоолойн үзлэгт тогтмол хамрагддаг байгаа. Үүнээс гадна мэдээж эвсэг дулаан уур амьсгал, тохь тухтай ажиллах орчин, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, тогтвортой ажлын байр, баталгаатай өрсөлдөхүйц цалин хангамж, ажилласан жилийн урамшуулал гэх мэтийг дурьдахгүй өнгөрөөж болохгүй байх.
Энэ жил 1900-1950 мэдээллийн лавлахын 15 жилийн ой тохиож байгаа. Хамт олондоо хандаж та юу хэлэх вэ?
1900-1950 мэдээллийн лавлахынхаа 15 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэн, мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олондоо болон биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч та бүхэндээ 15 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ ТА БҮХЭНДЭЭ 15 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ