Хүн дуртай ажлаа хийж байхад амьдрал илүү утга учиртай. Ажил мэргэжилдээ дур сонирхолтой байна гэдэг хамгийн том амжилт. Өөрийнхөө хийж байгаа ажилдаа эзэн нь байж, яарч сандарсан нэгэнд тусалдаг бидний ажил буянтай гэх хэвлүүхэн нэгэн бүсгүйг энэ удаагийнхаа ярилцлагын буландаа урилаа. 1900-1950 мэдээллийн лавлах хэмээх их айлаас ажлын гараагаа эхлүүлсэн С.Баасанноровын хувьд өдгөө зургаан дахь жилдээ тус лавлах төвд ажиллаж байгаа юм.
Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач. 1900-1950 мэдээллийн лавлахад хэр удаан ажиллаж байгаа вэ?
-Сайн байна уу? Намайг С.Баасанноров гэдэг. Миний хувьд 2012 оны нэгдүгээр сард 1900-1950 мэдээллийн лавлахад мэдээллийн ажилтнаар ажилд орж байсан. Харин сүүлийн 4 жил мэдээлэл үйлчилгээний ахлах ажилтнаар ажиллаж байна.
Анх ажилд орох сэтгэгдэл ямар байсан бэ?
-Анх 1900-1950 мэдээллийн лавлах хэмээх энэ том айлын нэг хэсэг нь болж байгаадаа маш их баярлаж байлаа. Дүрэмт хувцасаар жигдэрсэн мэдээллийн ажилтнуудыг хараад гоё санагдаж байсан. Ер нь их халуун дулаан уур амьсгал намайг угтсан. Ажлын байр тохилог тав тухтай гээд анх ажилд орж байхад маш сайхан санагдаж байлаа. Харин одоо бол манай ажлын байр бүр тохилог болсон. Анх ажилд орж байх үеийн сэтгэгдэл өнөөдөр хүртэл хадгалаастай байдаг. Харин ажлын байрны хувьд шинэчлэгдэж дэлхийн стандартад нийцсэн.
Анхны бүхэн дурсамжтай мартагдашгүй байдаг. Анх мэдээллийн ажилтан болоод хүлээж авсан дуудлагаа санадаг уу? Ямар дуудлага байсан бэ?
-Мэдээж саналгүй яахав. Манай лавлахын мэдээллийн ажилтан болоход 14-30 хоног сургалтад сууж бэлтгэгддэг. Миний хувьд анхны дуудлага авахдаа маш их сандарч байлаа. “Хаан” банкны ажиллах салбарыг асууж байсан юм. Тухайн үедээ маш их сандарсан. Бараг үсэг бүрээ хайж байлаа. Одоо бол ямарч төвөггүй бараг цээжээр мэддэг болсон. Анхны дуудлага амархан хэрнээ намайг маш их сандаргасан. Одоо ажилдаа дадлагажсан болоод ч тэр үү эргээд бодоход амархан дуудлага дээр сандарсан юм шиг санагддаг.
Мэдээллийн ажилтан байхад мартагддаггүй дуудлага байсан уу?
-Би ажилд ороод удаагүй 6 сар гаран л болж байсан байх. Тэгсэн нэг хүү залгаад манай ээжийг олоод өгөөч гээд уйлаад байсан. Тэр хүүгийн дуудлага хамгийн хэцүү дуудлага байсан даа. Мэдээллийн ажилтнуудын хувьд хэрэглэгчийн утсыг тасалж болдоггүй учраас тантай эргээд холбогдьё гэж хэлээд дуудлагаа дуусгаж байсан санагдаж байна. Мартагддаггүй дуудлага гэвэл тэр л байна даа.
Одоо удахгүй хүн бүрийн хамгийн дуртай баяр болох гэж байна. Мэдээллийн ажилтнуудын хувьд бүх нийтээр амрах өдрүүдэд амралтгүй ажилладаг. Та бүхний ажил хэцүү биш үү?
-Эхэндээ хэцүү санагддаг байсан бол одоо хэцүү санагдахаа больсон. Энэ бол бидний ажил мэргэжлийн онцлог гэж бодох болсон. Амралтын өдрүүд бидний хувьд энгийн өдрүүдтэй ижил өрнөдөг. Бид хүмүүст хэрэгтэй ажил хийж байгаа шүү бодоод илүү урам зоригтой ажилладаг даа.
Мэдээллийн сангаас мэдээлэл хайхад дунджаар хэдэн секунд шаардагддаг вэ? Таны хувьд хэдэн секундэд хайдаг байсан бэ?
-Ер нь удаан ажилласан мэдээллийн ажилтнуудын хувьд хамгийн хурдандаа 8-12 секундэд тухайн мэдээллийг хайж олдог. Харин хэдэн минут ярих нь тухайн хэрэглэгчийн асуултнаас хамаардаг. Миний хувьд бол мэдээллийн ажилтан байхдаа 8-12 секундэд мэдээллийг өгчихдөг байсан. Одоо миний хувьд үйлчилгээний ахлах ажилтан болсон учраас мэдээллийн ажилтнуудаа сургаад заавар зөвлөгөө өгөөд ажиллаж байгаа. Шинээр ажилд орж байгаа мэдээллийн ажилтнуудын хувьд дунджаар16 секундэд багтаагаад мэдээллийг хайж олж хэрэглэгчдэд хүргэдэг.
Баярын өдрүүдэд ихэвчлэн ямар төрлийн дуудлага байсан бэ?
-Баярын өдрүүдэд үзвэр үйлчилгээ, тоглолтын мэдээлэл, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарь байсан. Бүх нийтээр амрах өдрүүдэд худалдааны төвүүд өөр цагийн хуваарьт шилжчихдэг учраас энэ төрлийн мэдээлэл голчлон ирдэг л дээ.
Шинэ жилийн баяртай холбогдуулан 1900-1950 мэдээллийн лавлахад ямар төрлийн дуудлага нэмэгдэж байна вэ?
-Шинэ жил тохиож байгаа учраас бүх төрлийн ханшийн мэдээллийн дуудлага их байна. Тухайлбал гацуур мод болоод чимэглэл тоглоомын ханшийн мэдээлэл, хүүхдийн бэлэгний ханш, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарь, дугаарын хязгаарлалт зэрэг мэдээллүүдийн дуудлага нэмэгдсэн байна.
Хийж байгаа ажилдаа дур сонирхолтой хүнийг хамгийн аз жаргалтай хүн гэж тодорхойлдог. Таны хувьд ажил мэргэжлийнхээ юунд дуртай вэ?
-Хүмүүст үнэн бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэх нь бидний эрхэм зорилго. Лавлах төврүү яарч сандарсан юм уу, онц шаардлагатай хүмүүс л холбогддог. Төлбөртэй утас учраас удаан яриад байж болохгүй. Зайлшгүй шаардлагатай тэдгээр хүмүүст түргэн шуурхай мэдээллийг хүргэж, тухайн хүний ажилд тусалж байна гэж боддог учир мэдээллийн ажилтан гэдгээрээ маш их бахархдаг. Нэг талаараа их буянтай ажил хийдэг гэж өөрөөрөө бахархдаг. Хүн ер нь хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байхад амжилт дагадаг гэж боддог. Шантрах үе бол мэдээж байсан. Ажилд ороод удаагүй байхдаа үйлчлүүлэгчдийг ахаа, эгчээ гэж дуудчих гээд эхэндээ хэцүү байдаг байлаа. Мэдээллийн ажилтнуудын хувьд ямар ч хүнийг та гэж хүндэлж харьцах ёстой байдаг л даа. "Нэг удаа сандарсандаа болоод ахаа гэж дуудаад холбогдсон үйлчлүүлэгч маань байхаа гэж сонсоод аягүй бухимдаж байсан" Гэсэн ч ажилдаа дуртай, сонирхолтой байсан маань ажилдаа тогтвор суурьшилтай ажиллах гол үндэс болсон.
Энэ жил байгууллагынхаа шилдэг ажилтнаар шалгарсанд баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Миний хувьд 1900-1950 мэдээллийн лавлахын 2018 оны шилдэг ажилтнаар шалгарсандаа маш их баяртай байгаа. Тухайн үед санаанд оромгүй байсан. Энэ жил 2 хүн шилдэг ажилтнаар шалгарсан. Тэр ажилтандаа баяр хүргээд зогсож байхад миний нэрийг дуудсан. Ёстой гэнэтийн шагнал байсан. Энэ шагнал бол зөвхөн миний биш нийт хамт олныг минь үнэлсэн шагнал гэж бодож байгаа. Мөн цаашид улам илүү хичээж ажиллах үүрэг гэж хүлээж авч байна.
Тухайн ажилтан ажилдаа амжилт гаргах нь ажлын орчин мөн ажлын хамт олон ихээр нөлөөлдөг. Таны хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?
-Мэдээж тэгэлгүй яахав. Манай байгууллагын хувьд ажилтнуудаа хөгжүүлэх болоод ажиллах орчин нөхцөлд нь маш их анхаардаг. Энэ жилийн хувьд манайх засвар хийсэн шинэхэн ажлын байрандаа орсон. Дээрээс нь өглөөний цай хөтөлбөртэй болсон гээд ажилчид руугаа чиглэсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Лавлах төвийн ажилтнуудын хувьд өглөөний цай, өдрийн хоол гээд ая тухтай ажиллах бүхий л нөхцөл боломжоор хангасан. Техник тоног төхөөрөмжийн хувьд ч олон улсын стандартад нийцсэн программ хангамж техник тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Үүгээр ч зогсохгүй бидний нийгмийн асуудлыг ч орхигдуулдаггүй.
1900-1950 мэдээллийн лавлахын хувьд үйл ажиллагаандаа үргэлж шинэчлэл хийдэг. 2018 онд танай байгууллага ямар онцлох ажил хийсэн байна вэ?
-Хамгийн сүүлд л гэхэд бид ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. Өнгөрсөн жилийн хувьд такси аппликейшн нэвтрүүлсэн гээд олон зүйлийг дурьдаж болно. Мөн улирал бүр ажилтнуудынхаа дунд аян зарлаж шалгарсан хүмүүсийг гадаад дотоодын аялалд хамруулдаг, дээрээс нь гадны байгууллагаас сургалт авдаг. Мөн дотооддоо ажилтнуудыг чадваржуулах олон төрлийн сургалт хөтөлбөр зохион байгуулсан гээд амжилтаар дүүрэн жил байлаа.
Нийт ажлынхаа хамт олондоо хандаж хэлэх зүйл байна уу?
Юуны өмнө нийт ажилчдынхаа нийгмийн болоод ажиллах орчин нөхцлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгдөг удирдлагууддаа талархлаа илэрхийлмээр байна. Мөн 1900-1950 мэдээллийн лавлахын нийт хамт олондоо шинэ оны мэнд хүргэе. Ирэх ондоо бүгдээрээ илүү ихийг хийж бүтээж, илүү их амжилттай урагшлах болно.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.