Өнгөрсөн амралтын өдрүүдэд 1900-1950 лавлахын жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Алтан намар” смарт воркинг өдөрлөг Төр хурхын аманд амжилттай болж өндөрлөлөө. 1900-1950 мэдээллийн лавлахын нийт ажилтан албан хаагчдын 90 гаруй хувь нь эмэгтэй ажилчид байдгаараа онцлог юм. Иймээс байгууллагын ажилчдын дунд нэг өдрийг хөгжилтэй, бүтээлчээр, эрүүл агаарт, шинэ ургацын ногоонуудаар хэн хамгийн их, амттай олон төрлийн зууш хийх уралдаан зарлаж, олон сонирхолтой хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж шилдгээ тодрууллаа.
Ийнхүү шилдэг хөдөлмөрч, үлгэр жишээ ч ажилтнаа шалгаруулахын зэрэгцээ авхаалж, самбаа гаргаж, гарын ур дүйгээ гарган амтлаг хоол хийсэн ажилтандаа шинэ ургацын ногоонуудаар шагнаж урамшуулсан юм. Түүнчлэн өдөрлөгийн үеэр Масс академийн гүйцэтгэх захирал доктор профессор Я.Эрдэнэчимэг 1900-1950 мэдээллийн лавлахын нийт ажилтнуудад лекц уншиж, сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн шинэ ургацын тарвасаар бүтээл урлаж, шилдэг урлаачийг урамшууллаа.
“Алтан намар” өдөрлөгт оролцож амтат МИКС нэрийн жимсний салатаар хамт олноо цадтал дайлж “1-р зэргийн ахлах Жангум”-аар шалгарсанд МАРТАГДАШГҮЙ НАМАР багт баяр хүргэе.
“Алтан намар” өдөрлөгт хамт олноо амтат нэрийн ногооны салатаар хамт олноо цадтал дайлж “1-р зэргийн ахлах Жангум”-аар шалгарсанд ЯЛАГДАШГҮЙ багт баяр хүргэе.
“Алтан намар” өдөрлөгийн “Бүтээлч уралдаан”-д торгон мэдрэмж, хурц хараа, уран гараараа урлагийн бүтээл туурвиж, хол тасархай түрүүлсэн Эрдэнэбилэг танаа баяр хүргэе
- Атом молекул 2 ялагч : “Билэгт Дөлгөөн” ХХК-ийн “Алтан намар” өдөрлөгийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит “Атом молекул”-ын тэмцээнд оролцож овсгоо самбаа, хурд хүчээрээ шалгаран “.Аман хүзүүгээр” тодорсон Мөнгөнцэцэг танаа баяр хүргэе.
“Алтан намар” өдөрлөгийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит “Атом молекул”-ын тэмцээнд оролцож овсгоо самбаа, хурд хүчээрээ шалгаран “Түрүү магнайгаар” тодорсон Батзаяа, Энхжин хоёртоо баяр хүргэе
“Билэгт Дөлгөөн” ХХК-ийн “Алтан намар” өдөрлөгийн “Хөгжөөнт тэмцээн”-д оролцож овсгоо самбаа, хурд хүчээрээ шалгаран түрүүлсэн Баасандорж танаа баяр хүргэе
Байгууллагын хөгжил болон амжилтад хамт олны харилцаа, уур амьсгал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Стрессгүй, аз жаргалтай, үр бүтээмжийг
дэмжсэн хамт олныхоо дунд таатай уур амьсгал, зөв зүйтэй соёлыг бүрдүүлэхэд туслахуйц энэ арга хэмжээг сүүлийн үед олон байгууллага хэрэгжүүлээд байна.
ЭНЭ ЖИЛ 19001950 ЛАВЛАХЫН 15 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА